Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алдармаагийн ялыг хөнгөрүүлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд боллоо. 

Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байсан ч 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар ялыг нь хөнгөрүүлэх шийдвэр гаргажээ. Энэ дагуу түүнд гурван жил таван сар хорих ял оноож, үүнээс хоёр жилийг нь тэнссэн байна. Энэ хугацаанд тэрбээр цагдаагийн байгууллагын бүртгэл, хяналтад байх аж. 

Харин Д.Оюунтуулд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ


Эрүүгийн хуулийн зүйл, заалт

96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах

96.2.6.онц харгис хэрцгий аргаар үйлдсэн бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах 

98.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.