Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цас орсноос болж зам тээврийн осол нэмэгджээ

www.ulaanbaatar.mn
2015 оны 1 сарын 28
ulaanbaatar.mn
Зураг зураг

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын төв 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 293 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 246 дуудлага бүртгэгдсэн байна.  

Үүнээс Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11  гарч, нэг хүн нас барж, 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг журамлаж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Цас орж хальтиргаа гулгаа үүссэн энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар сонор сэрэмжтэй байж тээврийн хэрэгслийн хурдыг тааруулж аюулгүй байдлаа хангах, явган зорчигчид гэрэл дохиотой, гарцын тэмдэг тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.