Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Хямрал=Боломж” буруу орчуулга

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 20
iKon.MN

Эдийн засаг хямралд ороод байгаа энэ үед хүмүүс нэгэн мэргэн үгийг хаа сайгүй давтах болжээ. Энэ нь “Хямрал” гэдэг үгний Хятад ханз нь давхар “Боломж” гэдэг утгыг илэрхийлдэг тухай.

Гэвч үнэндээ энэ нь буруу орчуулга бөгөөд удаан хугацаанд Англи хэлт ертөнцийг төөрөлдүүлж байгаа тухай эрдэмтэд тайлбарладаг.

Анх АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди 1959 онд хэлсэн үгэндээ “Хямрал гэдэг үг нь Хятад хэлэнд бичигдэхдээ хоёр ханз үсгээс бүрддэг. Нэг нь аюул занал гэсэн утгатай бол нөгөө нь боломж гэсэн утгыг илэрхийлдэг” гэжээ.

Үүнийг дараа нь Ричард Никсон, Кондолиза Райс, Аль Гор гээд Америкийн дээд албаны хүмүүс саяхныг болтол эшлэж байв.

Харин Пеннсилваний Их Сургуулийн Хятад хэл судлаач Виктор Мэйр зөв утгыг тайлбарласан байна.


Төөрөгдөлд хүргэсэн 危机 “wei ji” хэмээх үг нь “危 wei-аюул”+” 机 ji” гэсэн нийлэмжээс бүтдэг. “机 ji” нь маш олон утгатай бөгөөд энэ үгэнд ороход үүсгэж байгаа санаа нь “critical point” буюу “нугарлын цэг” гэдэг санааг илэрхийлдэг ажээ.

Харин жинхэнэ “Боломж” гэдэг үг нь 机会 = “机 ji+ 会 jihui” нийлэмжээс бүтдэг буюу шууд утгаар нь орчуулбал “meeting critical point”  (нугарлын цэгт хүрэх) гэсэн санааг илэрхийлдэг гэнэ.

Энэ тухай эрдэмтний тайлбарыг эндээс үзэх боломжтой.