Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг: Байдал энэ хэвээр үргэлжилбэл санхүүгийн дефолт үүсэхийг үгүйсгэхгүй

ikon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр эдийн засгийн асуудлыг голчлон ярьж байгаа юм. Ингээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэлсэн ОНЦЛОХ 28 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна. 


 

  1. Эдийн засгийн нөхцөл байдалд хурдан арга хэмжээ авахгүй бол улс орноо дампуурсныг зарлахыг ч үгүйсгэхгүй.
     
  2. Байдал энэ хэвээр үргэлжилбэл санхүүгийн дефолт үүсэхийг үгүйсгэхээргүй байна.
     
  3. Монголчууд бид үндэсний зөвшилцөлгүйгээр эрсдлийг даван туулах боломжгүй юм.
     
  4. Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бодлогодоо шинэ хандлагаар хандах цаг нь ирсэн.
     
  5. Энэ жилийг алдаагаа засах он болгоцгооё.
     
  6. Хасъя, багасгая, тэсье, тэвчье гэдэг асуудлыг ярих хэлэх байтугай бодох хүсэлтэй улстөрчид лав байхгүй. Тэр тусмаа ийм зүйл хийх хүсэлтэй Ерөнхий сайд байна гэдэг хүсээд байх зүйл биш. Гэхдээ гачлантай ч, хяслантай ч гарцаагүй хийх ёстой зүйлийг барьж авахаас өөр сонголт энэ удаагийн Ерөнхий сайдад, энэ удаагийн Засгийн газарт байхгүй байна. 
     
  7. Нэг их наяд төгрөгөөр орлогоо хумих болохоор нэг их наяд төгрөгөөр зарлагаа хэмнэхгүй бол болохгүй.
     
  8. Шинэ барилгын тухай ярилгүй нэгхэн жил тэсье. Барих гээд эхэлсэн барилгуудаа дуусгая.
     
  9. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн нийгмийн харилцаанд шилжих хэрэгтэй байна.
     
  10. Малын хөлийн татварыг орон нутаг нь өөрсдөө тогтоож, өөрсдөө шийддэг байх цаг нь ирсэн.
     
  11. Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнг нэгтгэж их сургуулиадад харъяалуулах ажлыг хийнэ.
     
  12. Төсвөөс цалинждаг, төсвөөс санхүүждэг үйл ажиллагааг нь ойролцоо олон байгууллагыг бид өөрсдөө бий болгосон.
     
  13. Хуучин ССАЖЯ, Цөмийн энергийн газрын суларсан байр руу ЗТЯ-ыг нүүлгэж, Энхтайваны гүүрний доорх ЗТЯ-ны байрыг богино хугацаанд хүүхдийн эмнэлэг болгохоор боллоо.
     
  14. Оффисын зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн Төрийн ордны ард талын шинэ барилгын зориулалтыг өөрчилж шинэ эмнэлэг байгуулах ажлыг судлан хэрэгжүүлэхийг Хууль Зүйн сайдад үүрэг болголоо.
     
  15. Бидэнд гурван ч шинэ эмнэлэгтэй болох боломж гарч байна.
     
  16. Төрийн албаны хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж багш, эмч нарыг төрийн албаны ажлаас чөлөөлж төртэй гэрээний үндсэн дээр үүрэг үйлчилгээгээ хариуцаж байхаар хуульчилъя. Ингэснээр төрийн албан хаагчдын цалингийн шатлал хүснэгтэнд баригдсан байдлаас чөлөөлөгдөж, тэдэнд ажлын үр дүнгээсээ шалтгаалан илүү цалин хөлс авах боломж нээгдэнэ.
     
  17. Төр зөвхөн үйлчилгээ авсан хөлсөө төлье. Энэ ажлыг нь хувийн хэвшлийн төрөлжсөн байгууллагуудад хариуцуулъя.
     
  18. Төр засгийн үндэсний аж ахуйг эрхлэх газар, засгийн авто бааз хоёрыг эхний ээлжинд ийм зарчмаар ажиллуулах гэж байна.
     
  19. Сумын түвшинд татвар, даатгал, халамж, хөдөлмөрийн байгууллагын үйлчилгээ, тогтолцоог эргэн оновчтой болгох ажлыг шинэ тодотголоор зохицуулна.
     
  20. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр одоогийн өгдгөөрөө өгнө. Хоолны чанарыг сайжруулахын тулд эцэг эхчүүд нь мөнгө нэмэрлэж өгдөг больё.
     
  21. Сарын орлого нь сая төгрөгөөс давсан айлын хүүхдийн 20 мянган төгрөгийг түр олгохоо болиод хоногийн хоолоо арай гэж залгуулж байгаад нь өгье.
     
  22. Төрүүлсэн хүүхдүүд нь өөрсдөө ээж, эмээ, аав, өвөө болчихоод байхад  мөнгийг нь өгсөөр байдаг халамжийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Хүүхэд нь 0-18 настай эхчүүдэд одонгийн мөнгө өгдөг болгоё. 
     
  23. 10 мянган хүн ажилгүй болох амаргүй. Хүнээ гудамжинд гаргаснаас хэсэг хугацаанд цалингийн нэмэгдлээ тэвчих нь дээр гэсэн бодлогыг хямралын үед зөв гэж үзэж байна.
     
  24. Хүнээ гудамжинд гаргаснаас хэсэг хугацаанд цалингийн нэмэгдлийг тэвчих нь дээр.
     
  25. Төрийн халамжийн үйлчилгээгээ үзүүлдэг зорилтот, чиглэсэн тогтолцоо руу шилжицгээе.
     
  26. ТАХ-н тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох шаардлагатай байна.
     
  27. Алтны татварыг 2,5 хувиар бууруулснаар энэ жил 3 дахин их алт тушаагдсан. Энэ бол зөв бодлого, зохицуулалтын үр дүн.
     
  28. Би Ерөнхий сайдын хувьд Монгол төрийн түшээдийн холч, онч ухаанд итгэж байна. Монгол хүний цүлх ухаанд итгэж байна. Монгол эх орныхоо тэнгэр хувь заяанд ч итгэж байна. Боломжоо хөгжил дэвшил болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе.