Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ пуужингийн RD-180 хөдөлгүүрээс татгалзахыг хүсч байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр АНУ-ын конгресс Оросын RD-180 хөдөлгүүрийг худалдаж авахад хориг тавьсан шийдвэр гаргасан билээ.

Хэдий тэгсэн ч ойрын ирээдүйд Америкчууд энэ хөдөлгүүрээс татгалзах боломжгүй байна.

Энэ хөдөлгүүр нь ULA (United Launch Alliance) компаний Atlas V тээвэрлэгч пуужинд ашиглагддаг юм.

Сүүлийн арван жил Америкчууд өөрийн хөдөлгүүрийг зохион бүтээх тухай ярьж байна. Харин Украйны хямралаас үүдэн хоёр орны харилцаа муудсанаар АНУ Оросоос авдаг зүйлсээ зогсооход хүрээд байгаа юм.

Сенатор Жон Маккейн АНУ-ын Батлан хамгаалах яамыг Оросоос хөдөлгүүр авдаг компаниудтай хамтарч ажиллахаа зогсоохыг шаардсан.

Гэвч Зэвсэгт Хүчний Зөвлөл ингэх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулна гэсэн дүгнэлт гаргажээ.

Тиймээс ULA компани нь эх орондоо үйлдвэрлэсэн хөдөлгүүрийг бэлэн болох хүртэл буюу 2019 он хүртэл Оросын хөдөлгүүр ашиглахаар болсон байна.

АНУ өөрийн пуужингийн хөдөлгүүрийг бий болгоход 577 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Гэвч ОХУ-ын Сансрын Бодлогын Хүрээлэнгийн тэргүүн Иван Мойсеевын үзэж байгаагаар ингэж солиход зөвхөн хөдөлгүүр бус пуужингийн хөөргөх системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй болох гэнэ.

RD-180 хөдөлгүүрийг Москвагийн бүсэд орших Химки хотхонд орших Энергомаш компаний үйлдвэрт угсардаг.

Уг хөдөлгүүр нь ангилалдаа хамгийн шилдэгт тооцогддог, одоогоор 57 удаагийн пуужин хөөргөлтийг 100 хувь амжилттай гүйцэтгэсэн гэнэ.

 

 Эх сурвалж: RBTH.com