Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дараагийн Ерөнхий прокурор хэн бэ?

Б.Дамдин
2014 оны 12 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Шийдлийн Засгийн газар дэд сайдуудаа томиллоо.

Хажуугаар нь Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, энэ албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлав. Яам, агентлагт хийх халаа, сэлгээ ингэж жинхэнэ утгаараа эхэлж байгаа аж.

Үүний зэрэгцээ олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нэгэн томилгоо байна. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурорын ажлаа өгөөд Хууль зүйн сайдаар дэвшсэн.

Түүний оронд хэн очих вэ гэдэг асуултын хариу хараахан тодорхой болоогүй байна. Д.Дорлигжавыг явснаас хойш ажлыг нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат хариуцаж байгаа.

Түүнийг Ерөнхий прокурор байвал тохирох, боломжийн хүн гэх яриа, дүгнэлт явж байна.

Д.Дорлигжавыг явснаас хойш ажлыг нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат хариуцаж байгаа.

Мөн Нийслэлийн прокурор Б.Бат-Орших Улсын ерөнхий прокурорын албан тушаалд очих магадлалтай хүн гэж яригдаад байгаа.

Түүний нэрийг өргөн барьсан гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ талаар өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гараагүйг харвал дээрх мэдээлэл дэгс болж таарах нь.

Түүнчлэн өмнө нь ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалангийн нэр ч Ерөнхий прокурор болох кадруудын дунд явна.

 Хэзээ мөдгүй шийдэгдэж, нэр нь тодрох гэж буй Ерөнхий прокуророор Б.Билэгтийг томилогдоосой гэсэн хүлээлт хуулийнхны дунд бий болоод байгааг эх сурвалжууд хэлж байна.

Хэдийгээр Б.Билэгт ШШГЕГ -ын даргаар ажиллаж байгаа ч Ерөнхий прокурорын сэнтий рүү сэлгээ хийх магадлал өндөр байгаа аж.

Тиймээс дээрх дөрвөн “нэр дэвшигч”-ийн хэн нэг нь Ерөнхий прокурор болох нь тодорхой.

Гэхдээ хамгийн магадлалтай нь өмнө нь Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Билэгт болж магадгүй гэх мэдээлэл дийлж байна.

Зураг