Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчдийг 24 цагийн турш гэнэтийн ослоос хамгаалдаг боллоо

Ж.Отгонмягмар
2014 оны 12 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс “Практикал даатгал” компанитай хамтран сэтгүүлчдийн даатгалыг бий болгосон байна. Энэ талаар “Практикал даатгал” компанийн Даатгалын мэргэжилтэн Т.Сүх-Очироос тодрууллаа. 

-Сэтгүүлчдийн даатгалыг бий болгосон гэсэн. Уг даатгалын талаар тодруулаач?

-“Практикал даатгал” компани 2003 онд 100 хувь үндэсний хө­рөнгө оруулалттайгаар бай­гуу­лаг­дан бүх төрлийн даат­га­лын үйл ажиллагаагаараа сал­бар­таа манлайлагч байж, шинэ шинэлэг үйлчилгээгээрээ харил­цагч­дын­хаа итгэлийг хүлээн ажиллаж байгаа.

Хэвлэл мэдээллийн ажилчдын ажлын онцлогт тохируулсан зургаан төрлийн эрсдэлийг багтаасан. 

Энэ хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж өнөөдрөөс эхлэн хэвлэл мэдээллийнхний ажлын онцлогт тохируулсан “Сэтгүүлчдийн гэнэтийн ослын даатгал” гэх бүтээгдэхүүнээ гаргаж байна. 

-“Сэтгүүлчдийн гэнэтийн ослын даатгал” нь бусад энгийн даатгалаас юугаараа ялгаатай байх вэ?

-Энэхүү даатгал нь сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед болон 24 цагийн турш гэнэтийн санамсаргүй байдлаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлыг нөхөн олгодог ач холбогдолтой.

Хэвлэл мэдээллийн ажилчдын ажлын онцлогт тохируулсан зургаан төрлийн эрсдэлийг багтаасан. 

-Даатгалын эрсдэлүүдийг тодруулаач. Ахуйн эрсдэл орсон уу?

-Зургаан төрлийн эрсдэлүүдийг оруулсан.

Тодруулбал,

  1. Техни­кийн, ахуйн, байгалийн, мал болон араатан амьтны нөлөө­гөөр үүсэх
  2. Бусдад хорлогдох
  3. Мэс болон суманд өртөх
  4. Дайн байл­даан, үймээн самуун, бослого, террорист үйл ажиллагаа
  5. Ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар
  6. Цөмийн зэвсгээс үүдэлтэй эрсдэлүүд орно.

Тиймээс машин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, цахилгааны хүчдэл дэлбэрэлт, шаталт, дулаан сүлжээний гэмтлийн нөлөөлөл, элдэв зүйлд цохиулах, хавчуулах, унаж бэртэх, хальтрах, зам тээврийн осолд өртөх, зүсэгдэх, түлэгдэх, гал түймэр, үер, газар хөдлөлт, аянга цахилгаанд цохиулах, наранд цохиулах, хөрсний нуралт, цөмрөлт, ус шаварт унах зэрэг байгалийн эрсдлээс хамгаалагдах болно.

Түүнчлэн мал, амьтанд дайруулах, мөргүүлэх, хазуулах, өшиглүүлэх, чирэгдэх зэрэг эрсдлүүд ч орсон байгаа.

-Даатгалын хамгаалалтыг хэдэн төгрөгөөс дээш байдлаар тогтоосон бэ?
 
-Даатгуулагчийн сонголтоор харилцан тохиролцож тогтоох юм. Гэхдээ үнэлгээний доод хэмжээ нь таван сая төгрөг байна.

Тиймээс даатгуулагч даатгалын хураамж болгож жилийн даатгалын хамгаалалтад 50 мянган төгрөг төлөх болно. 

-Даатгалын нөхөн төлбөрийг хэрхэн олгох вэ. Төлбөрийг хэр хурдан шуурхай гаргаж өгөх вэ?

-Гэнэтийн ослоос хойш 12 сарын хугацаанд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран даатгалын хамгаалалтаас дараах хувь хүртэл нөхөн төлбөр олгоно.

Тодруулбал, даатгуулагч амь насаа алдсан бол 100 хувь, хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас, түр алдсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай эмнэлэг, эмчилгээний зардлыг баримтад үндэслэн олгоно.

Өөрөөр хэлбэл, амбулаторийн оношилгоо, үйл­чил­гээ­ний зардал, хэвтэн эмч­лүү­лэх, ор хоногийн зардал, эм тариа, боолтын материалын зардал гэх зэргээр олгох юм.

Даатгуулагчийн нөхөн төлбөрийг ямар нэгэн маргаангүй материалыг бүрдүүлчихсэн бол ажлын тав хоногт багтаан олгох болно. 

-Даатгалын тохиолдолд ямар материал бүрдүүлдэг юм бэ. Нөхөн төлбөрийг зөвхөн даатгуулагчид олгох уу?

-Даатгуулагч хохирол учир­сан даруйд өөрт мэдэгдэж бай­гаа дэл­гэ­рэн­гүй мэ­дээл­лийг даат­гаг­чид мэ­дэг­дэн, учир­сан хо­хир­лыг ба­тал­гаажуулах арга хэм­жээ ав­на.

Ул­маар даат­гагч­тай то­хи­ролц­сон хуга­цаанд хо­хир­­лын та­лаарх ба­римт, ма­те­риа­лыг бүр­дүүлж ирүү­лэх хэрэгтэй.

Тод­руул­бал,

  • Даат­галын батал­гаа
  • Нө­хөн төлбөрийн маягт /даат­гагчас авч бөглөх
  • Хо­хир­лын талаархи мэргэжлийн бай­гууллагын дүгнэлт
  • Хохирлын үнэлгээ хэмжээг тодорхойлсон баримтууд зэрэг шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэ­хэмж­лэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.

 Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн ажилтанд, ажилтны хууль ёсны өв залгамжлагчид нь олгоно.

Зураг