Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Оюутнуудад ТӨЛБӨРГҮЙ үйлчлэх Эрүүл Мэндийн Төв нээгдлээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Монголын Оюутны холбоо, Анагаахын Шинжлэх Ухааны Их сургууль хамтран байгуулж буй "Оюутны Эрүүл мэндийн төв" Оюутны Өргөө цогцолборт /Арслантай гүүрний замын урд/ өнөөдөр нээгдлээ. 

Оюутны Эрүүл мэндийн төвөөр Улаанбаатар хотод суралцаж буй 140 мянган оюутан тэр дундаа хөдөө орон нутгаас ирж түр хугацаар байрлаж байгаа 57 мянган оюутан хаягийн болон сургуулийн  харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У  "Оюутны Эрүүл мэндийн төв"-ийг байгуулахад ДЭМБ-аас 16 мянган ам долларын санхүүжилт олгож  эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангасан.

Үүнд халдварт болон, халдварт өвчнийг илрүүлэх лабораторийн тоног төхөөрөмжүүд болон үзлэгийн ор, тавилга, компьютерууд  багтаж байгаа.

Монголын ирээдүй болсон залуусын эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай төв нээгдсэнд баяр хүргэе. Хамтарч ажилласан байгууллагууддаа баярлалаа.” гэлээ.

Оюутны Эрүүл мэндийн төвд оюутнууд урьдчилан сэргийлэх үйлчилгээнд түлхүү хамрагдах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тус төвөөс оюутнуудыг гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжүүлж эмчилгээнд хамруулах ажээ.

Тус төвд АШУИС-ийн Ерөнхий мэргэжлийн ур чадварын тэнхимийн багш  нар ажиллах юм байна.

АШУИС-ийн захирал Г.Батбаатар “Манай сургуулийн зүгээс "Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн үйл ажиллагааг авч явна.

Тиймээс хоёр гол зүйлийг баримталж ажиллана. Үүнд:

Нэгдүгээрт, оюутнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг, зардал чирэгдэлгүйгээр , хурдан шуурхай үзүүлэх

Хоёрдугаарт, оюутнуудад эрүүл мэндийн боловсролыг олгох юм” хэмээн ярилаа.

Оюутны Эрүүл мэндийн төвд амьдарч байгаа оюутнуудын 10 орчим хувь нь анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд байдаг ажээ.

Тэдгээр оюутнууд хичээлийнхээ зав чөлөөгөөр тус төвд ажиллаж оюутнуудад өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар ярилцлагуудыг хийж байх юм байна.