Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Авто зогсоолуудад шалгалт хийнэ

ikon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн автомашины тавиулан, засварын газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг өнгөрсөн сарын 1-27-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

Шалгалтад нийт 210 объект хамрагдсан байна. Энэ үеэр 923 зөрчил илрүүлж, газар дээр нь 338 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 124, мэдэгдэл 41, ажиллагаа зогсоох тогтоол 9, танилцуулга 3-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

Биелэлтийн шалгалтыг 2014 оны 12 дугаар сарын 04-17-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоол, автозасварын газрууд, авто үйлчилгээний байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэс, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчид хийнэ.