Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Анхбаярт оногдуулсан гурван жилийн ялыг тэнсэхээр шийдвэрлэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:28 2014/11/28

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.Анхбаяр, Д.Амарсайхан, Н.Отгонболд, Ц.Чандмань нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ. 

Улсын Дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зарим өөрчлөлтийг оруулж, Д.Амарсайханыг гэм буруутайд тооцсныг хүчингүй болголоо.

Мөн Х.Анхбаяр нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар болов. 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх дээрх хэргийг 2014 оны 6 дугаар 12-ны өдөр хянан хэлэлцээд Н.Отгонболдод Эрүүгийн хуулийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-д заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Түүнчлэн Ц.Чандманьд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.

 Мөн Х.Анхбаярт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр, түүнчлэн Д.Амарсайханыг онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон юм. 

Харин Х.Анхбаярыг албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 3 жил жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар шийтгэжээ. 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 

11:27 2014/11/28

Улсын дээд шүүхэд өнөөдөр “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярт холбогдох хэргийг хэлэлцэнэ

Өнгөрсөн зургадугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болсон шүүх хуралдаанаас Х.Анхбаярыг төрийн албан хаагчдад их хэмжээний хахууль өгсөн, мөнгө угаасан гэж үзэн 3.6 жилийн хорих ял оноосон. Харин тус компанийн менежер Н.Отгонболд, талийгаач Д.Амарсайханы ахын хүү А.Чандмань нарыг гэм буруугүй болохыг тогтоосон.

Мөн Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан гэм буруутай нь тогтоогдсон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй болсон юм.

“Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяр ашигт малтмалын 45 лиценз худалдаж авсан. Эдгээр лицензийн нэлээдийг Карибын арлууд дахь оффшор данснаас оруулж ирсэн 12 тэрбум төгрөгөөр авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар АТГ-аас мэдээлж байсан.