Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”-ийн төслийг өргөн барилаа

ikon.mn
2014 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод “Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”-ийн төслийг өргөн барилаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад

  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн долоо
  • Архины 57
  • Шар айргийн 19
  • Дарсны 10, нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

"Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосон нь зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болсон" хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.

Статистикаас үзэхэд, манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь, хүнд, онц хүнд гэмт хэргийн хоёрны нэг хувь, нийслэлд гарсан гэмт хэргийн 57.7 хувийг согтуугаар үйлдсэн байдаг. Гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурах явдалтай шууд холбоотой байна. 

Хуулийн төслөөр согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхэд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд хуулийн төсөлд дараах асуудлыг тусгав. Үүнд: Спирт, бусад согтууруулах ундааны үйлдвэрлэл, спиртийн хуваарилалт, олголт, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульчилна.

Ингэхдээ тухайн согтууруулах ундааны спиртийн агууламжийн хэмжээг харгалзан ялгамжтайгаар зохицуулах, өндөр агууламжтай согтууруулах ундаанд 1­8 хувиас дээш этилийн спиртийн агууламжтай бүх төрлийн согтууруулах ундааг хамааруулж, спирт, бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан юм байна.