Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн юу хэлэв

Монголын мэдээ
2014 оны 11 сарын 21
Монголын мэдээ

О.Цолмон: Бан Ги Мун утасдаж болиулаагүй бол Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг алахаар шийдчихсэн байсан юм билээ 

 

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг цацагдсан нь олон нийтийн дунд шуугиан тариад байна. Түүний ярианд гомдол нэвт шингэжээ.

Н.Энхбаярыг баривчлах үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Ц.Нямдорж Хуульзүйн сайд байсан. АТГ, Шүүх Ерөнхийлөгчийн, цаг­даа Хууль зүйн яамны харъяанд бай­даг учраас энэ хоёрын орол­цоогүй байх боломжгүй гэдэг дээр үндэслээд ингэж үзэж байна. Ц.Эл­бэгдоржийг улсын нууц зад­лаад шоронд явах нь гарцаагүй бол­чихоод байх үед П.Жасрай гуай өмөөр­сөөр байгаад аваад үлдсэн. 

Ц.Нямдорж Хятадын тагнуул гэсэн асуудал гарсан, шалгуулчих гэхэд “нүдэнд нь нулимс цийлэгнэж” битгий тэгээч гэж гуйсан учир боль­сон гэнэ. Ярианаас “Би тэднийг зүгээр өнгөрөөсөн байхад тэд намайг ингэлээ” гэсэн гомдол илт мэд­рэгдэнэ.  

Эхнэр О.Цолмон нь мөн “Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг ала­хаар шийдчихсэн байсан юм билээ, Бан Ги Мун утасдаж бо­лиулсан” гэж хэлсэн нь олон хүний сэт­гэлийг сэртхийлгэсэн юм. Тэмц­­лийн хурц хэлбэрийг сонгож бай­гаа хүн юу хийж байгаагаа мэ­дэж байсан байж таарна. Үүнийг хэн нэгэн бусдыг хөнөөсөнтэй зүйр­лэж боломгүй. 


 

Ц.Нямдорж: Ноцтой мэдээллийг дэлгэнэ

 

Н.Энхбаяр олон юм ярьсан ч хам­гийн ноцтой нь хоёр нам аль нь ч эрх барьсан бай, сөрөг хүчин бол­сон хэдээ оролдохгүй хэмээн удаа дараа амлалт өгч байсан ту­хай. 2000 оны сонгуулийн дараа Ард­чилсан намын удирдлагууд “Та нар биднийг шалгаж шоронд хийх байх. Ганц л юм гуйя, бит­гий шалгаарай” гэж шалахад Н.Энх­баяр хүлээж авсан гэнэ. 

 “Хар дэвтэр” бичин суудаг юм бол энэ төр хэзээ ч өөрөө цэвэр­шихгүй. 

Да­раа нь бас “Аль нь ялж ялагдсан, ал­даа гаргасан бай хэлэлцэхгүй байя” гэсэн утгатай тохироог хийж байсан гэжээ. Түүний энэ ярианы дараа Ц.Нямдорж ги­шүүн телевизийн нэвтрүүлэгт орол­цон “Н.Энхбаяр хулгай хий­гээд шийт­гэгдсэн бол хохь нь” гэж мэ­дэгдэв. Түүнийхээр бол Н.Энх­баярыг н.Сэргэлэн гэгчийн хэрэгт ха­мааруулан аль эрт л шалгаж эхэлсэн байсан гэнэ. Гэвч тэрбээр яагаад тэр үед дуугүй байсныхаа уч­рыг хэлсэнгүй, булзааруулаад өнгөр­лөө. 

Тэрбээр зарчим их ярь­­даг боловч Н.Энхбаяртай үл ойл­голцох болсон шалтгаан нь зар­­чим биш, харин М.Энхсай­хан­тай сүжрэх болсноос эхлэлтэй гэ­нэ. 

Парламент солигдох үед бууж байгаа нам нь эрх авч бай­гаа намаасаа “Бие, биенээ шал­гах­гүй байя” гэж тохирно гэж юу гэсэн үг вэ. Үнэндээ шүүх дээр шалгагдаж байгаа УИХ-ын ги­шүүдийн хэрэг хурдхан шиг нэг тий­шээ шийдэгдээгүйн учир юу вэ. 

Одоо ч гэсэн хоёр ч гишүүн эрүү­гийн хэрэгт шалгагдах ёстой ч гишүүний халдашгүй дархан эрхийн цаана суусаар байна. Хэр­вээ үнэ­хээр төрийн эрх баригч­дын хооронд иймэрхүү тохироо хийгд­дэг, бүгд но-той ч тэр баримтуудаа хэрэг болохоор задална хэмээн “хар дэвтэр”-тээ бичин суудаг юм бол энэ төр хэзээ ч өөрөө цэвэр­шихгүй. Гагцхүү ард түмэн сон­гуу­лиар солихоос өөр аргагүй.  


 

А.Мөрөн: Намайг хүний наймаагаар зарчихаагүй л байна

 

Монголд багийн спортын төр­лүүдээс хамгийн олон жил хөгжиж, хү­мүүсийн сонирхлыг татдаг нь саг­санбөмбөг, хөлбөмбөг.

Гэвч энэ хоёр спортын холбоо хоёулаа хэл амтай байна. Хөлбөмбөгийн спорт Монголд хөгжөөд 60 гаруй жил болж байгаа ч мэргэжлийн төв­шинд очиж чадаагүй яваа. Тэр ч бүү хэл нэг ч тоглогч олон улсын тавцанд гарч, мэргэжлийн талбарт өрсөлдөж байгаагүй юм. 

Тэгвэл Такеши Моримото хэмээх япон хүн шигшээ багийн тоглогч А.Мөрөнг Тайландын лигт зуучилснаар Мон­голын хөлбөмбөгт нэгэн содон үйл явд­лыг бий болгосон билээ. Харин да­раагийн гурван хөлбөмбөгч бо­лох “Хоромхон”-ы Х.Цэнд-Аюуш, “Эрчим”-ийн М.Төгөлдөр, С.Гал-Эр­дэнэ нар явах болоход асуу­дал үүсэв. “Эрчим” баг тог­логч­­доо явуулахгүй хэмээн тат­гал­заж, МХБХ Т.Моримотог агент хийх эрхгүйг тогтоолоо. 

Хэв­лэ­лүүд гурван тамирчнаа ямар ч “барьц­гүй” этгээдийн үгэнд орж, бараг л хүний наймаанд явах гэж бай­гаа мэтээр сүржигнэлээ. Үүний дараа Т.Моримотогийн зууч­лалаар анх Тайландыг зорьсон А.Мөрөн “На­майг хүний намаагаар зарчихаа­гүй л байна” хэмээн мэдэгдсэн юм. Бодоод үзэхэд, энэ хэрэгт ли­цензгүй атлаа тоглогч зуу­чил­сан Т.Моримото, нэр төдий урам­шуулал авдаг хөлбөмбөгчид гэ­хээсээ илүү МХБХ хамгийн их бу­руутай юм шиг. 

Юм сураад ирвэл Монголын шигшээ багт л хэрэгтэй

Сая явах гэж бай­сан гурван тоглогчийн хам­гийн өдөр цалинтай нь Х.Цэнд-Аюуш. “Хоромхон” багаасаа сард 250 мянган төгрөг авдаг юм билээ. Тэрбээр багаасаа ганцаархнаа ийм өндөр цалин авдаг гэсэн. Ха­рин А.Мөрөнгийн хэлснээс үз­вэл Тайландын лигт тоглоход зөвхөн бэлтгэл хийснийхээ төлөө 600 орчим мянган төгрөгийн урам­шууллыг авдаг юм билээ. 

Гэ­рээний мөнгө тусдаа гээд бо­дохоор Монголтой зүйрлэшгүй нь илт. Тийм болохоор Тайландыг зорьсон тэднийг буруутгах шаард­лага байхгүй юм. Юм сураад ирвэл Монголын шигшээ багт л хэрэгтэй шүү дээ. Харин энэ аж­лыг өдий хүртэл эхлүүлэхгүй яв­сан Хөлбөмбөгийн холбооны удирд­лагууд өөрсдөөсөө ичих хэ­рэг­тэй. Шинэ бүтэц, зохион бай­гуулалтад орсныхоо дараа энэ тал дээр онцгой анхаарч ажиллах хэ­рэгтэй бус уу.

Зураг