Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Шударга ёс” бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжлээ

Э.Зул, Монголын мэдээ
2014 оны 11 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-д суудалтай намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудал дээр байр сууриа нэгтгэж байгаа. Үүнээс гадна хамгийн гол байр сууриа нэгтгэх асуудал бол дараагийн Ерөнхий сайдын асуудал. 

УИХ дахь АН-ын бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжсэн бол МАН-ынхан шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж шийдвэрээ гаргажээ. Тэд Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, Ч.Сайханбилэгийг дэмжсэн байна. Тус бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг болон АН-ын дарга З.Энхболд нар оролцсон юм. 

АН-ын шинэ дарга З.Энхболд, нэр дэвшигчид ийнхүү бүлгийн хуралд оролцож, нэг шийдэлд хүрлээ.

Зураг