Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

НМХГ-ын дэд дарга асан С.Даваасүрэнг цагаатгалаа

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Авлигатай тэмцэх газ­рын­хан өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэл­сэн.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургаан ажил­­­тандаа мэргэжил дээш­­лүүлэх, давтан сур­гал­тад хамруулах, нийгмийн асууд­лыг шийдвэрлэх зорилгоор нийтдээ 61 сая 500 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ.

Тусламж авсан ажилтнуудын заримыг засаг солигдсоны дараа чөлөөлж, зарим нь гадагшаа сурахаар явсан байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч санхүүгийн шал­галтаар илрүүлж, төс­вийн 61 сая 500 мянган төг­рөгийг эргүүлэн төлүүлэх акт гаргасан байдаг ажээ.

Дээрх актыг тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн хүчингүй бол­гож, мөнгийг төлүүлэх шаард­лагагүй гэж үзсэн байна. Тусламж авсан зур­гаан хүн төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, өөр газар шилжин ажиллах бо­ломж­той учраас төсвийн хө­рөнгийг үнэгүйдүүлсэн зүйл байх­гүй гэж хэлж байжээ.

Тиймээс байцаагч нар АТГ-т гомдол гаргаж С.Даваа­­сүрэнг шалгуулсан байна. Эрүүгийн хуулийн 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэд­лээ хэтрүүлсэн гэх С.Даваа­сүрэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн I шүүх хэлэлцээд түүнийг цагаат­гажээ. Учир нь, бай­цааг­чийн гаргасан шийд­вэрийг ахлах байцаагч буюу НМХГ-ын дэд дарга хүчингүй болгох эрх хуулиар олгогд­сон байдаг аж.

Зураг