Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэт эдлэлээ алдсан сайдад "ангийн охин" нь зөвлөгөө өгчээ

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд Мъянмарын парламентын даргаас хүзүүний хаш зүүлт бэлэглэсэн байна.

Энэхүү зүүлтээ эрхэм сайд үнэлүүлэхээр Төрийн ёслолын албанд хүргүүлсэн байна.

Гэтэл гадныхан өгсөн бэлгийг ГХЯ үнэлдэг гэсэн тул хаш зүүлтээ тус яаманд хүргүүлжээ.

Ингээд таван сарын хугацаа өнгөрсөн тул хаш зүүлтийг нь үнэлсэн эсэх талаар тодруулахад, зүүлт алга болсон гэж мэдэгджээ.

Үнэт зүйл нь алга болсон тул Ц.Оюунгэрэл сайд “ангийнхаа охидоос” зөвлөгөө авахаар ярихад нь УИХ-ын гишүүн хаш зүүлт нь олдохгүй бол ГХЯ-ны хүмүүсийг цагдаад өгч шалгуулах гэж зөвлөсөн сурагтай. Ямартай ч ГХЯ-ны холбогдох хүмүүс хаш зүүлтний хэрэгт унах бололтой.

Дашрамд дурьдахад, өмнө нь Ц.Оюунгэрэл сайдад зориулж Батаар хатгасан даалин бэлэглэхэд үнийг нь таван саяар тогтоосон тул Төрийн I музейд уг даалинг хулээлгэн өгч байсан юм билээ.

 

Зураг