Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Google дэхь “доргилт”

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Хайлтын системийн мангас Google компани бүтцийн өөрчлөлтөд орж эхэллээ.

Одооноос Android болон Chrome бүтээгдэхүүнүүдийг хариуцдаг байсан Сундар Пичай компаний удирдлагыг бүхэлд нь гартаа авч байна.

Өнөөг хүртэл CEO байсан Ларри Пэйж зөвхөн ирээдүйн стратеги, компаний “том зураг” дээр төвлөрч ажиллахаар боллоо.

Зөвхөн YouTube бизнесийн тэргүүн Сюзан Войчицки л Пичайгийн удирдлагаас гадуур байх бол бусад бүх үндсэн бизнесийн тэргүүд түүнд тайлагнах юм.

Гуравдугаар улирлын санхүүгийн үзүүлэлт санасанд хүрээгүй, мөн компани улам бүр шинэчлэх хүчээ алдаж байна гэсэн шүүмжийн улмаас ийм өөрчлөлт хийсэн бололтой.

Сундар Пичайгийн хувьд 2004 оноос Google-д ажиллаж эхэлсэн бөгөөд сүүлийн хэдэн жил Google-ын шинэ одоор нэрлэгдэж байгаа хүн юм.

Ийнхүү Microsoft-ийн Сатьяа Наделлагийн дараа бас нэг Энэтхэг гаралтай хүн дэлхийн томоохон технологийн компанийг удирдах боллоо.