Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдбаатар: Зарим гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулж байгаа

ikon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
2014.10.24 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын зарим гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессежийг "Мобиком" корпораци, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр тойргийн сонгогчдод болон нийтэд тараасан үйлдэл гарлаа. 

Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн гэж үзэж байна. 

УИХ-ын зарим гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан.

Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчжээ. 

Иймд УИХ-ын зарим гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.