Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

МАН: Н.Дэмбэрэл албан тушаалаасаа халагдах өргөдлөө өгсөн

Б.Ану
2014 оны 10 сарын 24
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:15 2014/10/24

МАН-аас яг одоо төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж байна. 

Хуурамч гэрээний асуудлаар МАН-аас мэдээлэл хийлээ. 2014.10.24 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

Тэд Тагнуулын Ерөнхий газраас мэдээлсэн МАН-ын ХМОНХХ-ийн дарга Н.Дэмбэрэлийг хуурамч гэрээний хавсралт бэлтгэн олон нийтэд цацсан тухай мэдээлэлд тайлбар өгч байна. 

МАН-ын зүгээс ТЕГ хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэв. Учир нь тус газраас МАН-ын зарим гишүүнийг хууль бус байдлаар тагнаж, мэдүүлэг авч өөрийгөө өмгөөлөх ямар ч боломж өгөхгүй байсан талаар мэдээллээ. 

Мөн ТЕГ -аас МАН-ын зарим компьютерийн hard disk –ийг авсан байна. Ингэхдээ холбогдох хууль дүрмийг зөрчсөн гэж МАН-ын гишүүд мэдэгдэв.

Н.Дэмбэрэлийн тухайд энэ хүнээс огт мэдүүлэг аваагүй энэ талаар өөрөө ч мэдэхгүй байна гэв.

МАН-ын зүгээс ТЕГ-ыг Ерөнхий сайдын хувийн тагнаж шалгах байгууллага болжээ гэв. 

Н.Дэмбэрэл нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан тушаалаасаа халагдах өргөдөл өгсөн талаар мөн МАН мэдээллээ. 

15:18 2014/10/24

ТЕГ: Хуурамч гэрээний загвар үйлдсэн эзэн МАН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга

ТЕГ-аас мэдээлэл хийлээ. 2014.10.24 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Буяндалай мэдээлэл хийлээ. АН, МАХН-МҮАН-Шударга ёс эвслээс байгуулсан хамтран ажиллах гэрээний нууц хавсралт гэх материал олон нийтийн сүлжээгээр тарсан билээ.

Харин үүнийг эрх баригчид үгүйсгэж холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдээд байсан билээ.

Түүний мэдээлж буйгаар тус хавсралтыг МАН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга  Н.Дэмбэрэл үйлдсэн болох нь тогтоогджээ.

Үүнтэй холбоотойгоор зарим нэг сэтгүүлчээс мэдүүлэг авсан нь үнэн гэж тус газраас мэдээллээ. Яг энэ асуудлаар МАН-аас 16.00 цагт хэвлэлийн хурал хийхээ зарлалаа.

Харин УИХ-ын гишүүний өмнөөс сонгогчид руу нь мессэж очсон талаар "Одоогоор уг асуудлыг шалгаж байгаа" гэв.