Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Монголын эмэгтэй баг алтан медаль авлаа

Н.Пунцагболд
2014 оны 10 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

БНСУ-ын Инчеон хотноо Азийн пара наадамд үргэлжилж байгаа билээ. Энэ удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд манай тамирчид тун ч амжилттай оролцож, Н.Алтанцэцэг алтан медаль хүртээд байсан. Тэгвэл манай эмэгтэй жүдочид багийн төрөлд багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. 

Манай багийнхан эхний тойрогтоо Тайландыг 2:1-ээр, хагас шигшээд Хятадыг 3:0-оор, аваргын төлөө Энэтхэгийн жүдочдыг мөн 3:0-оор “шүүрдсэн”-ээр аварга болжээ. Манай жүдогийн багт Г.Оюун, Н.Алтанцэцэг, Б.Болортунгалаг нар багтсан юм. 

Зураг