Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармаг боллоо

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг Чикаго хотод амжилттай зохион байгуулагдав.

Тус арга хэмжээг

  • Монгол Улсын Хөдөлмөрийн Яам
     
  • Хөдөлмөрийн Төв Бирж
     
  • АНУ-д үйл ажиллагаа явуулж буй 6 хотын Монгол оюутны холбоод
     
  • Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 200 гаруй оюутан, залуус, Монголын болон АНУ-ын  банк, мэдээлэл технологи, хөдөлмөр зуучын компани зэрэг 10 гаруй байгууллага оролцов.

Арга хэмжээг нээж ЭСЯ-ны Ерөнхий консул Б.Мөнхжаргал, Хөдөлмөрийн төв биржийн дэд захирал Э.Ган-Эрдэнэ, “Хүний хөгжил” ТББ-ын тэргүүн Г.Галбадрах нар оюутан залууст хандаж үг хэлэв.

Хөдөлмөрийн яармагын эхний өдөр арга хэмжээнд оролцогчдын мэдлэгт дусал нэмэх үүднээс Висконсоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр докторантаар суралцаж буй У.Дэлгэржаргал өөрийн туршлагаа хуваалцаж лекц уншлаа.

Колумбын Их сургуулийн төгсөгч Б.Мөнх-Эрдэнэ, “Apple” компанийн ажилтан н.Энх-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Висконсны Их Сургуулийн докторант У.Дэлгэржаргал нар оюутан залуустай чөлөөт ярилцлага хийж хийж, ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх, намтараа хэрхэн зөв бичих талаар зөвлөгөө өгч, ажлын карьераа оновчтой сонгох талаар сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсанаас гадна оюутнуудын дунд кейс стади тэмцээнийг зохион байгуулсан юм.

Хөдөлмөрийн яармагийн хоёр дахь өдөр ажил олгогч компаниуд нээлттэй ажлын байрнуудынхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч, ажилд орох хүсэлтэй оюутан залуустай ганцаарчилсан уулзалт, ажлын ярилцлага хийлээ.

Хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь АНУ-д тэргүүлэгч их дээд сургуулийг төгсөгч болон одоо суралцаж буй оюутан, залуусыг Монголын болон АНУ-ын томоохон аж ахуй нэгж, компаниудтай холбох ба энэхүү Хөдөлмөрийн Яармагт оролцогчид арга хэмжээг үндсэн зорилгодоо хүрч чадсан, үр өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж дүгнэж байлаа.

Тус арга хэмжээг жил бүр уламжлал болон зохион байгуулах бөгөөд цаашид хамрах хүрээгээ улам бүр тэлж АНУ-д ажиллаж, сурч буй Монгол оюутан залуусыг хамруулахыг зорьж ажиллахаа мэдэгдэв.

Хөдөлмөрийн яармагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн байгууллага, хувь хүмүүс http://careerfair.oyutan.org/mn/index, jobfair@oyutan.org хаягаар холбогдох боломжтой юм.