Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

PhotoMath: Анхны тэгшитгэл боддог аппликэшн

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг

PhotoMath бол математикийн энгийн тэгшитгэлүүдийг камераар скан хийж таниад, боддог аппликэшн. Өнгөрсөн долоо хоногт iOS болон Windows Phone системүүдэд гарсан энэ аппликэшн нь зөвхөн хариуг харуулаад зогсохгүй хэрхэн бодох дарааллыг ч үзүүлдэг.

Оюутан, сурагчдад үнэхээр хэрэгтэй аппликэшн, харин багш нар хэрхэн хүлээж авах нь эргэлзээтэй.

Одоогоор гараар бичсэн текстийг танихгүй, дэлгэцнээс эсвэл номноос хялбархан таних юм байна.

Туршаад үзээрэй. App Store холбоос: PhotoMath

Андройдод ирэх оноос гарах гэнэ.