Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханы АН-ын 150 гишүүн МЭДЭГДЭЛ гаргалаа

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дархан-Уул аймгийн АН-ын 150 орчим гишүүн УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарт хандаж мэдэгдэл гарган, гарын үсгээ зуржээ.

Уг мэдэгдэлд:

AH 2012 оны УИХ-ын сонгуулиар олонхи болоогүй ч олуулаа болж чадсан. Улс орноо МАНАНтуулахгүйн тулд АН бусад намуудтай эвсэж, Шинэчлэлийн засгийн газрыг байгуулсан. Сүүлийн 20 жилд байгаагүй зам, барилга, дэд бүтцийн их бүтээн байгуулалтын ажлыг хоёрхон жилийн хугацаанд энэ засаг хийж амжууллаа. Нүдэнд харагдаж, гарт мэдрэгдэх ажилтай Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг Дарханчууд бид дэмжиж, цаашид тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг Дарханчууд бид дэмжиж, цаашид тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Харамсалтай нь Шинэчлэлийн засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад МАН байнга тээг тавьж ирлээ.

Дайран дээр давс гэгчээр АН-ын албан тушаалд дурласан түгжил, сүгсэлзүүрүүд МАН-тай нийлж Засгийн газрыг огцруулах ажиллагаанд эрээ цээргүй оролцож байгаад намын гишүүд бид ихээхэн бухимдаж дургуйцэж байна. Тухайлбал "Амь гуйж" АН-д элссэн гудамжны улс төрч Ж.Батзандан, Иргэний Зориг намаас урваж орж ирсэн М.Зоригт, хийсэн бүтээсэн ажилгүй Р.Бурмаа, төмөр замыг гацааж улс орны хөгжлийг хойш татсан, ард түмнээ талцуулан тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн Х.Баттулга нар давхар дээлээр дулдуйдаж засгийн газрыг унагах гэж кноп дарсан, саяхан МАН бүлгийн 26 гишүүнтэй нийлж М.Зоригт, Ж.Батзандан нар дахин засгийг унагаах хуйвалдаанд оролцож гарын үсэг зурсанд намын жирийн гишүүд бид харамсаж байна. 

1996 онд элсний 13 АН-ын засгийг унагааж, МАН-тай нийлэн улс орны амьдралаар яаж тоглож байсныг бид мартаагүй. Та нар АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж, АН-аас дэмжлэг аван сонгогдсон. 

Байгуулсан засгаа огцруулан УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байхын төлөө ажиллаж байгаад бид гүнээ харамсаж байна.

Ардчилсан намын гишүүд та нарт итгэлээ өгсөн. Харамсалтай нь албан тушаалын шантааж, гудамжны улс төрийг ордонд үргэлжлүүлэхээс өөр юу ч хийж чадсангүй. Та нар АН-ыг хагалан бутаргаж, байгуулсан засгаа огцруулан УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байхын төлөө ажиллаж байгаад жирийн гишүүд бид гүнээ харамсаж байна.

АН-ын нэр хүндийг гутааж, МАНАН байгуулахыг санаархаж байгаа эдгээр түгжилүүдэд хатуу хариуцлага тооцож, намаас хөөх арга хэмжээ авахыг шаардаж байна гэжээ.


Мэдэгдэл гаргасан АН-ын гишүүдийн гарын үсэг: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

2014.10.23