Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Намуунаа: Би өөртөө таалагддаг

Ч.Гантулга
2014 оны 10 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

“Утасны анд” буландаа энэ удаад “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунааг онцоллоо. Түүнтэй шинэ уран бүтээл, эрүүл мэнд, гоо сайхных нь тухай ярилцсан юм.

-Сайн уу Намуунаа. Энэ өдрийг хэрхэн өнгөрөөж байна?

-Өнөөдөр дулаахан, сайхан өдөр байна. Яг одоо ажилтай гадуур явж байна.

-Ямар ажил амжуулж байна?

-Хувийн ажил гэх үү дээ.

-“Киви” хамтлагаар сонин юу байна. Шинэ уран бүтээл хийж байна уу?

-Манай хамтлагийнхан сонсогчдодоо үргэлж шинэ, содон бүхнээр бэлэг барихыг хүсдэг. Үүндээ ч хүрдэг. Тиймээс уран бүтээл минь үргэлжилсээр байх болно. Удахгүй шинэ дуугаараа сонсогчидтойгоо уулзана.

-Бусад хамтлагийн бүсгүйчүүдийг бодвол та гурав гоо сайхандаа илүү анхаардаг юм шиг ээ?

-Урлагийн бүсгүйчүүд бүхэн гоо сайхандаа анхаардаг байх.

Бүсгүй хүн инээж байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг.

Мэдээж бусдын өмнө гардаг учир илүү сайхан харагдахыг хүн бүхэн хүснэ. Үүнийг бид урлагийн өмнө хүлээсэн үүрэг гэж боддог.

-“Киви” хамтлагт ороход таны дүр төрх илүү нөлөөлсөн гэж бодож байна?

-Гурван өөр өнгө төрх, стиль имижийг бүрдүүлэхэд нөлөөлсөн нь мэдээж. Манай продюсер өвөөтэй минь ярилцаж байгаад намайг авсан юм. Анх биднийг дуулж эхлэхэд хүмүүс янз бүрээр ярьдаг байсан.

-Тэр үеийг бодвол Ц.Намуунаа төгс өөрчлөгдсөн гэж боддог шүү. Гоо сайхныхаа нууцаас хуваалцаач?

-Нууцалсан зүйл байхгүй. Тодорхой цагийг өөртөө зориулж чадвал бүсгүй хүн бүр сайхан харагдах боломжтой. Манай хамтлагийнхан спорт болон бүжгээр хичээллэдэг болохоор илүүдэл жингээс айдаггүй юм.

-Та өөрийнхөө гадаад үзэмжид хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Би өөрийнхөө төрхөнд сэтгэл хангалуун эмэгтэй. Өөртөө таалагддаг.

-Тэгвэл сэтгэлийн гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Бүсгүй хүний сэтгэлийн илэрхийлэл нүд, арьс нь гэж би боддог. Сэтгэлээр унасан эмэгтэй сайхан харагддаггүй. Харин эсрэгээрээ бүсгүй хүн инээж байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг. Тэгэхээр сэтгэлийн гоо сайхан гэдэг хамгийн чухал юм.

Зураг