Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Клинтоны “нууц амраг” эргэн ирлээ

Б.Даваахүү
2014 оны 10 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Моника Левински

Ерөнхийлөгч Билл Клинтонтой нууц амрагийн холбоо тогтоосноороо дэлхий нийтийг шуугиулж, хэвлэлийн баатар болон цагаан ордны эзнийг сууддаас нь унагахдаа тулж байсан 1990-ээд оны их дуулианы эзэн, эдүгээ 41 настай Моника Левински 13 жил нам гүмхэн амьдарсаны эцэст олон нийтийн өмнө ил гарлаа.

Моника Левински АНУ-ын Филадельфиа хотод энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллагдаж буй эдийн засгийн Форбес сэтгүүлийн ивээн тэтгэсэн анхдугаар удаагийн “Under 30” дээд хэмжээний уулзалтад оролцон нүүрээ улайлган байж 1998 оны амрагийн харилцааныхаа талаар дэлгэж, цаашдаа цахим сүрдүүлгийн эсрэг үйл ажиллагаа явуулахаа мэдэгдсэн байна.

Дүүрэн хүн цугларсан танхимд Левински өөрийгөө экс Ерөнхийлөгч Билл Клинтонтой үүсгэсэн янаг амрагийн харилцаа ил болсоны дараа интернэт сүрдүүлгийн анхны хохирогч болсон гэж хэлсэн аж.

Тэрбээр ‘Тухайн үед фэйсбүүк, твиттер, инстаграмм гэж байгаагүй ч, шар мэдээ, мэдээлэл, энтертайнментийн вэб сайтууд байсан болохоор сэтгэгдэл үлдээх, мэйл бичих боломжтой байсан.

Мэдээж, мэдээллийн хурд удаан, харилцаа холбоо хөгжөөгүй байсан ч, энэ дуулиан шуугиан дэлхийн нийтэд тархсан байсан. Угтаа вирус шиг хурдацтайгаар тархсан дуулианы гол бай нь би болсон гэж хэлж болох л юм” гэжээ.

Мөн “Би цахим сүрдүүлэг, доромжлолыг даван туулж ирсэн учир иймэрхүү ичгүүргүй тоглоомын хохирогч болсон хүмүүсийг тэдгээр доромжлолыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Өөрийнхөө зовлон шаналалыг зөв зорилгоор сольж, өнгөрсөнөө утга учиртай байлгамаар байна” хэмээн ярьжээ.

Тэрбээр саяхан твиттер хаяг нээсэн бөгөөд хэдхэн цагийн дотор түүнийг дагагчдын тоо 18 мянгад хүрсэн байна. “@MonicaLewinsky” гэх твиттер хаягаараа Моника өөрийгөө нийгмийн зүтгэлтэн, лектор, Vanity Fair сэтгүүлийн сэтгүүлч гэж танилцуулжээ.

Зураг