Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№28)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 10 сарын 13
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Утга зохиолын болон эрүүл мэндийн салбарт Нобелийн шагнал хүртэгсдийн дэлгэрэнгүй мэдээлэл, Н.Алтанхуягт дан дээлээр давхар оноо авах ямар боломж гарсан болоод экс Ерөнхийлөгчийн гэнэтийн “айлчлал” ямар бөмбөг тэслэх вэ, манцуйтайгаасаа гар утас, компьютер гаргаахгүй эзэмшиж буй хүүхдүүд Монголын ирээдүйн хөгжилд ямархан нөлөөтэй вэ зэрэг асуултын хариуг багтаасан шинэ дугаараа өмнө тань барьж байна, болгооно уу!

Дан дээлээр давхар оноо авах боломж

“Авторын булан”, “Гэрэг” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч С.Батбаатар

...УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих уу, үгүй юү гэдгийг эхлээд хүлээнэ. Энэ хугацаа ажлын тав хоног. Өөрөөр хэлбэл маргааш буюу мягмар гаригт дуусна. Хэрвээ хориг тавихгүй бол лхагва гаригаас Ерөнхий сайд зөвшилцөх асуудлаар Ерөнхийлөгчид хандах эрх нь нээгдэнэ. Гэхдээ нэрсээ бариад Ерөнхийлөгч рүү орохын өмнө Н.Алтанхуягт толгой өвтгөсөн асуудал их байна...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№28) дугаараас уншина уу.  

Нэг нь эргэж ирэв

“Авторын булан”, нийтлэлч Д.Батбаяр  

Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж
Бүлтгэр хүүхдүүд шивнэн байна... (Дууны үг)
...Шинэчлэлийн Засгийн газрын 25 хувийг бүрдүүлэх тохироотой “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярын үгийг намынхан нь гэхээсээ илүү бусад нь сонсох учиртай. Түүнийг ирэхийн өмнөхөн БНСУ-аас иргэншил хүссэн гэдэг яриа хэвлэлээр зохион байгуулалттай гэмээр түгсэн ч өөрөө үгүйсгэлээ. Харин “...манайхан худал мэдээлэл өгсөн юм билээ” гэсэн нь намынхнаа хэлсэн хэрэг огт биш, харин...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№28) дугаараас уншина уу.  

Ирсэн хүний иргэншил

“Онцлох хүн” булан, сэтгүүлч У.Бямбаням

... Иргэншлийн цуурхлыг намжаахаар ирэв үү, өөрийнх нь хэлсэнчлэн “Ард түмнээ санаад ирэв үү”, эсвэл ердөө “Монгол тулгатны 100 эрхэм”-ээ үзүүлэхээр ирэв үү? Эсвэл энэ төр, нийгэмд, өөрийнх нь байр суурь онгорхой буйг сануулахаар ирсэн үү. Ахиад л шинэ таамгууд үүсэж байна. Засаг бууриа сэлгэх цагаар тохиосон гурав дахь Ерөнхийлөгчийн “айлчлал” нийгэмд хүлээлт, төрд хөдөлгөөн нэмлээ.  Эцэст нь буудлаа сонгоогүй нүүдэл хааш чиглэхийг ажиглах үлдлээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№28) дугаараас уншина уу.  

“Дижитал дайн”-д бэлэн үү?

“Сэдэв” булан, сэтгүүлч Д.Мөнхчимэг

...Дайн хаа сайгүй л болж байдаг. Нэг үе цэрэг, зэвсгээр хүчтэй улсууд ялдаг байв. Дараа нь мөнгөөр зузаан нь дийлдэг болсон. Харин өнөөдөр технологиор илүү нь хождог цаг ирээд байна. Тиймээс ч улс орнууд хүүхдүүдээ код унших, бичих чадвараар “зэвсэглэх” боллоо. Эстони, Их Британи компьютер программчлалын хичээлийг нэгдүгээр ангийн жаалууддаа зааж эхлэв. Араас нь АНУ замнах гэж байна. “Гар утсаараа тоглоод сууж байхын оронд гар утсаа программчилж сур” гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обама хэлжээ. Харин бид яаж байгаа билээ?..

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№28) дугаараас уншина уу.  

“Битүү морь” тодорсон утга зохиолын салбар дахь Нобелийн шагналын дуулиан

“Уран зохиол” булан, орчуулагч Ж.Тэгшзаяа

...Утга зохиолын салбарын нобельтон тодрох торгон агшинд зохиолч Модиано эхнэртэйгээ зоогийн газар хооллож суусан бөгөөд охин нь түүнд утсаар “баярт” мэдээг дуулгаж, эхнэр нь баярын нулимс унагаж, зохиогч өөрөө ихээхэн сэтгэл хөдөлснөө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Зохиолч Модиано хүүрнэл зохиолчоос гадна хүүхдийн болоод кино зохиол туурвидаг... 

Нийтлэлийн үргэлжлэлийг унших бол ЭНД дарна уу.  

50 жилийн тэртээгээс ирээдүйг тольдсон нь

“Дэлхийн шилдэг нийтлэл” булан, нэрт зохиолч Исаак Айзимов

Айзак Айзимов /1920-1992/ бол хорьдугаар зууны хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг юм. Айзимов голдуу шинжлэх ухааны- уран зөгнөлт зохиол бичдэг байсан бөгөөд энэ төрөлдөө загалмайлсан эцэг байв. Тэрээр ганц зөгнөлт зохиолч бус биологийн шинжлэх ухааны нэр хүндтэй  эрдэмтэн байсан билээ.  Дорх нийтлэлээ тэр 1964 онд Нью-Йоркт зохион байгуулагдсан Дэлхийн Үзэсгэлэнг үзээд төрсөн сэтгэгдэлээ өөрийн уран зөгнөлөөр баяжуулж бичжээ.
...Нью-Йорк хотноо 1964 онд болж өнгөрсөн Дэлхийн үзэсгэлэнгийн гол санаа нь “Энх тайвнаар ойлголцохуй” байлаа. Харин ирээдүйд энэ дэлхийнхэн нийтээрээ халуун цөмийн дайнд мордоцгоохыг үгүйсгэх аргагүй. Үгүй гэж үү? Тэр халуун цөмийн дайн нь үнэхээр дэгдэж гэмээнэ ирээдүйн тухай яриад ч хэрэггүй биз. Тиймээс цэнэглээтэй пуужингуудаа суурин дээр нь өнөд нойрсуулж орхиод, анхнаасаа л атомын хор уршиг нүүрлээгүй дэлхий ертөнцийн ирээдүйн талаар жаахан ярилцах гээд үзвэл ямар вэ...  

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№28) дугаараас уншина уу. 

Зураг