Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№25)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 22
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Долоо хоног тутмын “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаарынхаа 22 нүүрийг “Балдорж” шагналын энэ жилийн шилдгүүдийн бүтээлүүдийг бүрэн эхээр нь багтаахад зориуллаа. Үүнээс өөр бас юу байна вэ гэж үү? 

“Балдорж шагналын эзэд” 

“Тусгай багц” булан 

Монголын сэтгүүл зүйн дээд, “Балдорж” шагналын гранпри хүртсэн “Хүрээлэн” төслийн хамт олны ярилцлага, амьд ертөнцийн гайхалтай гэрэл зургууд, дэд байр эзэлсэн “Өнөөдөр” сонины тоймч Х.Болормаагийн “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” цуврал, шилдэг аравт шалгарсан “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2012 оны “Балдорж” шагналын эзэн Г.Отгонбаярын “MCS-ийн Оджаргал”-ыг илүү дэмжье” нийтлэл, мөн шилдэг аравт шалгарсан “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбанямын “Зарлаагүй дайны төгсгөл буюу Командлагчийн урвалт” нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№25) дугаараас уншина уу.  

“Оросын хориг, Монголын боломж”

“Авторын булан”, нийтлэлч Д.Мөнчимэг 

 ...Крымийн хойгийг эзэлсэн Оросын түрэмгийллийг буруушаасан барууны орнууд  эдийн засгийн хориг тавьж эсэргүүцлээ илэрхийлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч ижил аргаар хариу барив. Ингэж хойд хөрш маань АНУ, Европын холбооны орнууд болон Канад, Австрали, Норвег улсаас импортолдог мах, сүү, жимс, ногоогоо худалдаж авахаас татгалзсан. Худалдааны хоригоос болж оросуудын импортын хүнсний хэрэглээний 15 хувь нь алга болохоор байгаа. Энэ зайг хэн нөхөх вэ? Монгол юу чадах вэ?...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№25) дугаараас уншина уу.  

“Хамтдаа жаргалтай”

“Онцлох хүн” булан, сэтгүүлч Х.Одончимэг 

...Санал асуулгын дүнг ихэд баярлан хүлээн авсан хүн бол Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд байв. Шотланд салан тусгаарлаж, Их Британийн нэгдсэн байдал үгүй болбол улстөрчийн хувьд тэрбээр “үхэх” байсан тул арга ч үгүй биз. Их Британийн  бүрэлдэхүүнд хэвээр үлдсэн Шотланд төдийгүй Англи, Уэльс, Умард Ирланд ч өөрсдийн дотоод хэргээ шийдэх илүү эрх мэдэлтэй болох талаар Дэвид онцолсноор Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж магадгүй боллоо... 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№25) дугаараас уншина уу.  

“Ажиглахад алдах юмгүй”

“Сэдэв” булан, нийтлэлч Д.Батбаяр 

...Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статустай арван оныг үдлээ. Бид гарцаагүй Төв Азийн бүсэд хамаарах боловч ШХАБ-ын үндсэн зорилттой нийцэх зүйл манайд огт үгүй. Тиймээс ч өнөөг хүртэл бид “ажигласаар” байгаа юм. Харин ШХАБ-ын тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Манай ганц ардчилагч” хэмээн цоллодог аж. Мэдээж үүнээс ёжилсон өнгө сонстож байна.

Гэхдээ бидний тэднээс ялгарах давуу тал бол ардчилал, эрх чөлөө. ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалаар АНУ “Та нар гурав дахь хөршийн бодлогоосоо ухарч байгаа юм уу” хэмээн асуусан. Мэдээж үгүй. Харин...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№25) дугаараас уншина уу.  

“Кофений булангууд”

“Жагсаалт” булан, сэтгүүлч Б.Эгшиглэн 

...Их хотын сүнс оршиж байдаг нэг газар бол кофе шоп. Ажил хэргийн уулзалт, хэлэлцээрт зориулагдан анх үүссэн гэгдэх эдгээр газар өдгөө ч энэ зорилгоо алдаагүй явна. Түүнчлэн чөлөөт сэтгүүлч, уран бүтээлчид, номын хорхойтнуудын хувьд ч тухтай буландаа аяга кофегоо аваад суух нь бүтээмж, санаа сэдлийн үндэс болох нь ч бий. Энэ удаа “Гэрэг” баатар хотын шилдэг зургаан кофе шопыг нэрлэж байна...

“Кофений булангууд” нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.

“Бид альцхаймерийн эрин үе рүү дөтөлж байна”

“Дэлхийн шилдэг нийтлэл” булан, “New Republic” сэтгүүл, Кент Рассел 

Зүрхний өвчлөл, хавдар, саажилт, чихрийн шижин, бөөрний үрэвсэл, нэмээд амиа хорлолт гээд хүнийг заналхийлэх өвчин, зовлон мундахгүй. Бид эдгээр үхэл таригч хамгийн түгээмэл шалтгаануудтай тэмцэж, урьдчилан сэргийлэх дэглэм сахиж, хор уршгийг нь бууруулах гэж оролддог. Гэвч нэгэнд нь гарцаагүй бууж өгөх болдог. 

АЛьЦХАЙМЕР. Энэ  өвчинд эмчилгээ байхгүй, урьдчилан сэргийлэх дэглэм, хор уршгийг нь бууруулах арга зам гэж үгүй. Одоогоор бид энэ өвчнийг хэрхэн ойлгох, энэ өвчнөөр шаналагсдыг хэрхэн хүлээж авах вэ гэдгийг л ярилцах боломжтой...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№25) дугаараас уншина уу.  

Зураг