Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших ЗУРГААН нийтлэл (№26)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 29
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Их улс төр хөдөлгөөнд орох цагаар сэтгүүлийн маань шинэ дугаар мэндэлж байна. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх, зарим сайдуудыг огцруулах талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан элдэв таамаг өрнөсөөр.

Валютын ханш бага боловч буурч, намар налайж, хадлан тариа ахиухан авчих боломж бүрдэж байна.

Төмөр замын төсөл урагшлах найдвар төрж эхлэв. Тамирчид маань Азийн наадамд сайхан амжилт гаргаж байгааг харахад баярламаар. Сүмод бас нэгэн монгол од мэндэллээ. Энэ бүхний тухай, бусад нийтлэлийг шинэ дугаараас уншаарай. 

Ц.Элбэгдорж, Хойд Солонгосын агуу удирдагч 

“Авторын булан”, сэтгүүлч Ж.Тэгшжаргал 

...Ингэж Ц.Элбэгдорж хэлсэн амандаа хүрч, “хаалттай” Хойд Солонгосын түлхүүрийг олсон юм. Хойд Солонгосын Засгийн газрын баталснаар тэд Японы нийт 13 иргэнийг хулгайлснаас найм нь нас барж, тав нь өдгөө амьд сэрүүн буй аж.

Энэ таван иргэн “хориотой сэдэв”-ийг дахин эхлүүлж, хүчээр ч хамаагүй гар барьж, асуудлыг шийдвэрлэх гол шалтгаан юм. Гэвч Монгол яагаад энэ асуудалд хөндлөнгөөс оролцох болов?

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№26) дугаараас уншина уу.  

“Дэлхийн дулаарал Монголд хамаатай сэдэв мөн үү?”

“Сэдэв” булан, нийтлэлч Ж.Тэгшжаргал, У.Бямбаням, Г.Ариунзул, Т.Цэнгүүн 

...Монгол орны уур амьсгалын ирээдүйн хандлагыг 2011-2030 оны үед 1.1-1.4 хэм, 2046-2065 оны үед 2.7-3.6 хэм, 2080-2099 оны үед 3.7-6.3 хэмээр нэмэгдэх төлөвтэй гэсэн судалгаа хийсэн байна. Хэдийгээр бусдын судалгааны загварт тааруулан хийсэн дүгнэлт боловч дулаарлын хэмжээ цаашид өсөх нь хэнд ч ойлгомжтой.

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№26) дугаараас уншина уу.  

“Талын зам гэж юу вэ?”

“Сэдэв” булан, ерөнхий эрхлэгч С.Батбаатар 

... “Талын зам” гэсэн үгийг Та сонсож байв уу? Бүүр түүр санаанд чинь бууж байж мэднэ. Эсвэл огт сонсоогүй ч байж болох. Нэлээд сонсголонтой энэ үг 2014 оны эхээр анх сонсогдсон юм. Нэг хэсэг нам жим болчихсон нь УИХ, Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны түвшинд бодлогын судалгаанууд хийгдэж, үндэслэлээ тооцож, хөрш их гүрнүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад учрыг ухуулах, ойлгуулах ажил хийгдэж байсан юм байна. Харин энэ намрын хамгийн чухал үйл явдлууд болох БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн манайд хийсэн айлчлалын үеэр Си Зиньпин болон В.Путин нарын амнаас энэ үг гарсан нь чих сэртэсхийлгэв...

Нийтлэлийн үргэлжлэлийг унших бол ЭНД дарна уу.  

“Тэр сүүлчийн Далай лам уу?”

“Сэдэв” булан, сэтгүүлч А.Амармэнд 

... Өнгөрсөн долоо хоногийн хамгийн шуугиантай мэдээнүүдийн нэг нь Далай лам хойч дүрээ тодруулахаас татгалзсан сураг чимээ байлаа. Германы “Welt Am Sonntag” сонин есдүгээр сарын 7-ны дугаарын ярилцлагадаа Далай лам ахин төрөхгүй гэж хэлснээс энэ бүхэн үүдсэн юм.

Гэхдээ үүнээс хоёр хоногийн дараа Дарамсала дахь Далай ламын албанаас буруу ойлголцол үүссэн тухай олонд зарласан. Далай ламын албаныхан “Бид таван зууны турш Далай ламтай байсан. Эдүгээ XIV Далай лам олон нийтэд маш их танигджээ. Тэгэхээр цаашид ийм алдартай Далай лам хэрэггүй” гэсэн Далай ламын үг нь цаашид хойд төрөл тодруулсаар байх, эсэх тухай бүрэн дүүрэн мэдэгдэл болж чадахгүй бөгөөд Далай ламын хойд төрлийг тодруулах, эсэх тухай асуудал нь Төвдийн ард түмний гарт буй хэмээн мэдэгдсэн юм. 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№26) дугаараас уншина уу.  

“Венецид уулзъя”

“Урлаг” булан, сэтгүүлч Б.Эгшиглэн 

... Ирэх жил буюу 2015 оны Венецийн биеннальд анх удаа Монгол Улсын павильон нээгдэн, монгол уран бүтээлчид оролцох гэж байна. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо (МОҮУДХ) ирэх оны тавдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл Италийн Венец хотноо зохион байгуулагдах Венецийн 56 дахь Олон улсын дүрслэх урлагийн биеннальд Монгол Улсын павильоныг анх удаа нээн оролцох эрхийг албан ёсоор аваад байна.

Тэгвэл тус холбооноос өнгөрсөн лхагва гарагт биеннальд Монголыг төлөөлөхөөр шалгарсан уран бүтээлчдийг албан ёсоор зарлалаа.

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№26) дугаараас уншина уу.  

Зураг