Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№27)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 10 сарын 8
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Шинэ дугаар маань жирийн дугааруудаасаа арай онцлог. Өөрөөр хэлбэл нэг сэдэвт чиглэсэн, тусгай дугаар. Сэдэв нь “Яавал сайхан амьдрах вэ”. Монгол орон маань яавал хөгжих вэ, бид яаж илүү сайхан амьдрах вэ гэсэн асуултын хариуг бид хайсан юм.

Эрэл хайгуул ямар үр дүнд хүрснийг, хүмүүс юу бодож, ямрыг эргэцүүлж, юуны төлөө тэмүүлж байгааг эндээс харж болно. Таалан болгооно уу!  

“80/20-ийн дүрэм”

 “Яавал  сайхан амьдрах вэ: Эдийн засаг” булан, дэлхийн залуу манлайлагч В.Ганзориг

...Xамгийн сонирхолтой нь үлдсэн 0.2 хувийн эзэмших хадгаламж нийт  хадгаламжийн 64 хувьтай тэнцэж байгаа юм. Мөн нийт  хадгаламжийн 85 хувийг иргэд, 15 хувийг хуулийн этгээд буюу байгууллага эзэмшдэгээс харахад нийгмийн баялгийн 70-80 хувийг ердөө 02 хувь нь эзэмшиж байгаа нь олигархийн нийгэм болж байгааг харуулж байна гэж УИХ дээр хэдэн өдөр маргаан өрнөж байсныг санаж байна...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№27) дугаараас уншина уу.  

“Боловсрол дагасан хөгжил гэж байхаас хөгжил дагасан боловсрол гэж байхгүй”

“Яавал  сайхан амьдрах вэ: Боловсрол”  булан, БШУ-ы сайд Л.Гантөмөр

... Нэгдүгээр ангид ороход нь бэлтгэх, энэ зорилгоор бичиж, бодож, зурж, уншихад сургах үе гэж ойлгоод 4-5 настай бяцхан жаалуудад хэрээс нь хэтэрсэн ачаалал үүрүүлэх, улмаар залхаах арга барилаар хандаж ирсэн. Тэгвэл бид энэ үеийг хүүхдийн хөгжлийн суурь үе гэж үзэж байгаа. Тиймээс монгол хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагддаг болно ...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№27) дугаараас уншина уу.  

“Голомт сахих горьдлого”

“Яавал  сайхан амьдрах вэ: Монгол туургатан” булан, сэтгүүлч У.Бямбаням

... Тэд Монгол Улсын төрд хандан хүсэлт гаргаж, иргэншлийн асуудлаар удаа дараа холбогдох байгууллагуудад хандаж, саяхан хүртэл “Би Хазар” гэсэн бичиг барин Чингисийн талбай дээр жагссаныг мэдэх учраас энэ хариултыг ойлгож болох билээ. Одоог хүртэл тэр талаар тодорхой шийдвэр гарсангүй. Жагсаалыг зохион байгуулалцсан Монгол туургатны хүний эрхийн идэвхтэн  Ч.Мөнхбаярын бидэнд ярьснаар “Хуулинд бол Монголд таван жил суусан, Монголын талаар ойлголттой болсон хэн ч Монгол Улсын иргэн болж болно гэсэн байдаг. Чөлөөтэй гэмээр. Гэтэл энэ “чөлөөт байдал”  дэлхийн монголчуудын хувьд төдийлэн хэрэгждэггүй. Яавал Монгол Улсын иргэн болох талаар хуулинд хангалттай тодорхой заагдаагүй учир, яасан ч Монголын иргэн болж болохгүй мэтээр тайлбарлаж болдог” гэнэ...

Нийтлэлийн үргэлжлэлийг унших бол ЭНД дарна уу.

“Найрсаг, бас амбицтай”

“Яавал сайхан амьдрах вэ: Хот” булан, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга

...Бид яагаад хоцрох ёстой гэж. Улаанбаатар маань дэлхийн 20 гаруй хот руу шууд нислэгтэй, Ази-Европыг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн их гүрний оюун санааны төв, хамгийн олон жуулчин хүлээн авдаг, басхүү илгээдэг хоёр орны дунд оршдог, эргэн тойрныхоо хотуудаас хамгийн том нь, бас нийслэл гэсэн статустай ганц хот шүү дээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№27) дугаараас уншина уу.  

“Уран зохиол яавал сайхан болох вэ”

“Яавал сайхан амьдрах вэ” булан, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана

...Барууны оронд хэвлэлийн компаниудаар менежмэнтээ хийлгэж борлуулагдсан орлогоос дунджаар арван хувь нь зохиолчид очдог. 20 долларын нэг зохиолоос хоёроос дөрвөн доллар л зохиолчид очно гэсэн үг. Гэхдээ барууны орнуудын утга зохиолын зах зээл  дэлхийн хэмжээнд яригдана.

Харин маш жижиг зах зээлтэй манай оронд энэ журмаар явбал зохиолчид хоолоо олж идэхэд тун бэрх. Тийм болохоор хэвлэлийн компаниуд Монголын зах зээлийн онцлогт тохируулж менежмэнтээ боловсруулах хэрэгтэй. Монголын хувьд хэвлэлтийн зардал бага, жижиг зах зээлтэй, зах зээл нь зөвхөн Улаанбаатарт төвлөрсөн учраас түгээлтийн өртөг бага тусдаг зэрэг олон давуу тал байгаа шүү дээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№27) дугаараас уншина уу.  

“Спорт яавал сайхан болох вэ?”  

“Яавал сайхан амьдрах вэ” булан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр

...Гэтэл спортоор хичээллэгчдийн бараг 80-90 хувь нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд харьяалагдаг. Аль нэгэн шатны сургуульд суралцагчид гэдэг утгаараа шүү дээ. Аймаг, сумын спортын байгууллага, тамирчид гэхээр бүр тусдаа санхүүжилттай болоод явчихна. Биеийн тамир, спортыг илүү сайн хөгжүүлье гэвэл энэ бүгдийн уялдаа холбоог сайжруулж, системээр нь өөрчлөх хэрэгтэй...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№27) дугаараас уншина уу.  

Зураг