Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан “Дан дээл” өмсөнө

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Монгол Улсын сайд М.Энхсайхан

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж зөрүүд Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн чихийг УИХ дахь нам, эвслийн дарга нараар чимхүүлэхээр үүрэг чиглэл өгөөд байгаа.

Ерөнхийлөгчийн лүндэн бол ерөөсөө л Засгийн газрын танхимын сайд нар “Давхар дээл”-тэй байж огтхон ч бо­лохгүйг улстөрчид ойл­госон.

Тун удахгүй Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг ярилцах үед “Шударга ёс” эвслийн дөрвөн сайдын асуудал ч босч ирнэ. Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар дөрвүүлээ лааз өшиглөж ч болзошгүй. Тэр үед л өнөөдөр “Тавантолгой цахилгаан станц” төслийн захирлаар ажиллаж байгаа М.Энхсайханд эрх баригч намын даргаас эхлээд хайр зарлах хүмүүс олон бий.

1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар тун амжилттай ажиллаж байсан М.Энхсайхан эдийн засагч, ажил хэрэгч чанарын хувьд нэг яамыг өлхөн толгойлоод явчих чадвартай гэдгийг эрх баригчид ч, сөрөг хүчнийхэн ч хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн баримталж байгаа “Зас­гийн газрын ги­шүүдийг УИХ-ын гаднаас томилох ёстой” гэдэгт М.Энхсайхан хам­гийн сайн тохирч байгаа.

Тэгээд ч Ерөнхий сайдын алба хашиж их мөнгөний үнэрт ухаан санаа нь самуурах­гүйгээр хэрсүүжиж туршлагажсан ухаан нь энэ цаг үед түүнд хамгийн бодит болмжийг олгож байгаа. Ийм олон давуу талтай учир М.Энхсайхан тун удахгүй “Дан дээл” өмсөх биз ээ.

Зураг