Байгаль хамгаалах намрын сарын аян жил бүрийн аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилдэг. Аяныг нээж өнөөдөр БОНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэн, Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ удаагийн Байгаль хамгаалах сарын аянаар УС- УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ - УХАМСАРТАЙ ХЭМНЭЛТ уриалга гаргаж, Монгол Улсын усны нөөц, ашиглалт, бохирдлын талаар олон нийт, хэрэглэгчдэд зөв мэдлэг, мэдээлэл өгч, төрийн байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжилт, салбар хоорондын уялдааг сайжруулахад чиглэгдэж байна.
Мөн төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.
Аянд: