Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ургац хураалтад 1200 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутанг дайчилжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ҮХААЯ-наас намрын ургац хураалтын талаар мэдээллээ.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо хураан авах боломжтой байгаа аж.

 

Түүнчлэн есдүгээр сарын 30 -ний байдлаар 67,7 мянган га-г ангилан хадаж, 55.3 мянган га-г цайруулж, 157,2 мянган га-г шууд хурааж нийтдээ 212.9 мянган га-гаас 321.0 мянган тонн үр тариа, 11.3 мянган га-гаас 137.8 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 71,0 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 68.4 хувь, төмсний хураалт 85,2 хувь, хүнсний ногооны хураалт 74.4 хувьтай байна.

Харин өнгөрсөн сарын 27-28-ний өдрүүдэд тариалангийн нийт бүс нутагаар орсон цасны улмаас ургац хураалтын ажил 1-2 хоног саатсан ч өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хураалтын ажил жигдрээд байна. Ургац хураалтын ажилд 1200 цэргин албан хаагч, 800 гаруй оюутан гэрээгээр ажиллаж байгаа гэнэ.