Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх жил элсэлтийн шалгалтын босго оноог нэмнэ

Б.Туул
2014 оны 10 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

БШУЯ-наас энэ жил их, дээд сургууль, коллежид элсэн суралцаж байгаа сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан байх ёстой гэсэн гол шалгуурыг тавьсан.

Тиймээс босго оноондоо хүрч чадаагүй буюу 400-гаас бага оноо авсан төгсөгчид улсын болон хувийн их, дээд сургуульд элсэн орсон нь тогтоогдвол диплом олгохгүй гэдгийг албаны хүмүүс  хэлж байна. Учир нь, оноо хүрээгүй төгсөгчид хууль бусаар их, дээд сургуульд элсэн орсонтой адилхан гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн  хичээлийн жилд  Ерөнхий боловсролын сургуулийг 34 мянга гаруй сурагч төгссөн байна. Харин өнгөрсөн жилийн тайланд дурьдсанаар нийт элсэгчдийн 85 хувь нь 400-аас дээш оноо авчээ.

Ирэх онд элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог дахин нэмэх юм байна.

Зураг