Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны чуулга уулзалт болно

ikon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Ардчилсан хүчний холбоо”-ноос энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд “Нийслэлийн чуулга уулзалт”- ыг зохион байгуулах гэж байна.

 

“Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай энэхүү чуулга уулзалтын  зорилго нь дүүргүүдийнхээ гишүүд дэмжигчдийнхээ дунд сургалт, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх, “Ардчилсан хүчний холбоо”-ны гишүүд дэмжигчдийн  мэдлэг чадварыг дээшлүүлэх, гишүүд дэмжигчдийн  цар хүрээг нэмэгдүүлэх, үнэт зүйлс үзэл санаагаа нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд оршиж буй юм.

 

Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болох “Нийслэлийн чуулга уулзалт”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн “Ардчилсан хүчний холбоо”-ны гишүүд дэмжигчид болон зочид төлөөлөгчид хуран чуулж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын үйл ажиллагааныхаа талаар  хэлэлцэх аж.