Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оргосон сэжигтнүүдийг баривчилжээ

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан оргосон хоёр сэжигтэнг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан билээ.

Тэгвэл ажлын хэсгийнхэн өнгөрөгч даваа гарагт буюу есдүгээр сарын 29-ний өдрийн 18.00 цагийн үед сэжигтэн Б.Амарбаясгаланг “Бөмбөгөр” худалдааны төвийн орчмоос олж баривчилсан билээ.

Харин өчигдөр 08.00 цагийн үед I хорооллын “Саппоро” орчмоос сэжигтэн Э.Вантөмөрийг олж баривчилжээ.

Дээрх сэжигтнүүд нь ууланд бүгж байсан бөгөөд сүүлийн хоёр хоногт хоол хүнс олох зорилгоор Улаанбаатар хотод ирээд явж байхад нь олж баривчилсан байна.

 

Зураг