Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдын хуурамч FB хуудас үүсгэжээ

Б.Ану
2014 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Азийн XVII наадамд оролцож байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг амжилттай тоглолтууд үзүүлж байгаа нь  сайн менежмент хийж чадвал Монголд багийн спорт хөгжих боломж байгааг харуулж байна. 

Үүнтэй зэрэгцэн Монголын Хөлбөмбөгийн холбооны ажилд шүүмжлэлтэй хандах хүмүүс багагүй байгаа юм. 

Энэ цаг үед Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл гараад байна. 

Монголын Хөлбөмбөгийн холбооны албан ёсны фэйсбүүк хуудаст мэдээлж буйгаар:

2014 оны 11-р сард хуралдах Монголын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит IV Их хурлаар Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорлоо. Үүнд:

  1. Б.Ганболд -Монголын Хөлбөмбөгийн Холбооны одоогийн Ерөнхийлөгч
  2. Т.Лхагвадорж -"Вульф Петролеум" ХК ТУЗ-ийн дарга
  3. Э.Амарсайхан - "2050" ТББ-ын захирал
  4. Б.Мэдрээ -Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал 
  5. Г.Ганхүү - "Дэрэн хөлбөмбөг" спорт клубын ивээн тэтгэгч
  6. А.Ганбаатар - Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч нар нэр дэвшжээ. 

Хөлбөмбөгийн холбооны одоогийн хийж буй ажилд спорт сонирхогчид сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд энэ талаар олон ч сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр урсаж байна. 

Холбоог шүүмжилсэн зарим иргэнд Б.Ганболд Ерөнхийлөгчөөс заналхийлэл ирлээ гэж нэр бүхий хэвлэл мэдээллүүд бас иргэд жиргэжээ. Б.Ганболдын FB-ээс ирсэн энэхүү заналхийлэл нь хуурамч болохыг Хөлбөмбөгийн холбоо хэллээ. 

FB дээр үүссэн Ganbold Buyannemekh хаяг хэн нэгний үүсгэсэн зохиомол, хуурамч хаяг гэнэ. 

Хөлбөмбөгийн холбоонд сэтгэл хангалуун бус хүмүүс энэ хаяг руу хандан сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Харин энэ нь хуурамч хаяг болохыг анхаарна уу. 

Үүнээс үзвэл Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль ширүүхэн болж өнгөрөх нь ээ.