Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Манай эмэгтэй баг Казахстаныг буулгаж авснаар хэсгээсээ 1-р байраар гарах боломжтой боллоо

ikon.mn
2014 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганбат

Манай сагсан бөмбөгийн эрэгтэй багийн дуулиан дуусаагүй байхад эмэгтэй баг хэсгийн 3 дахь тоглолтоо FIBA ранкаар 49-д бичигддэг, Азийн №9 Казахстаны багтай тоглож үндсэн цагт 79:53 харьцаагаар буулгаж авч хэсгээсээ 1-р байраар шалгарах боломжтой боллоо.

Тоглолтонд Д.Ганзул шилдэг тоглолт үзүүлж  34 оноогоор бүх тоглогчдыг тэргүүллээ.

Манай эмэгтэйчүүд дараагийн тоглолтонд Непалийн багтай тоглоно. Непалийн баг Казахстаны багтай тоглохдоо 106:35 харьцаагаар хожигдсон тул манай баг Непалийг хожих бүрэн боломжтой.

Харин хэсгээс гарсны дараа тэмцээнийг зохион байгуулагч орон БНСУ-ын багтай таарч тоглоно.

/ХҮСНЭГТ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ/