Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Манай сагсчид Иорданы хүчирхэг багийг буулгаж авлаа

З.Санжаа, iKon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

МОНГОЛ 86:77 ХОНГКОНГ (FIBA rank #69)

МОНГОЛ 112:54 МАЛДИВ

КУВЕЙТ (FIBA rank #70) 82:81 МОНГОЛ

МОНГОЛ 83:74 ИОРДАН (FIBA rank #28)

МОНГОЛ - БНСУ (2014.09.24 18:30)

- Инчеон 2014 - 

Манай эрэгтэй сагсчид хэсгээсээ 2-р байраар шалгарч БНСУ, Иорданы багуудтай таарсан билээ. 

Дөнгөж сая манай баг Иорданы хүчтэй багийг үндсэн цагт 83:74 харьцаагаар буулгаж авлаа. 

ДАШТ-д Ази тивийг төлөөлж оролцдог, Азийн №4, Дэлхийн чансааны №28  Иорданы хүчирхэг багийг буулгаж авсан нь манай улсад сагсан бөмбөгийн спорт хэрхэн хөгжиж буйн илрэл юм.

Шийдвэрлэх 4-р үед манай лидер тоглогчид болох Т.Санчир Б.Билгүүн нар 5 алдаатай болж талбайг чөлөөлсөн хэдий ч багийн тоглолт сайн байснаар маш чухал хожил авч чадлаа.

Б.Билгүүн өнөөдрийн шилдэг нь байж 26 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Т.Санчир 19, М.Отгонмөнх 12, Г.Баттөр 10 оноо авсан байна.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

БИЧЛЭГ: