Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр намынхаа нөхдөд туслахаа “амлав”

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Ерөн­хий сайд асан  С.Баяр олны анхаарлын төвд байнга байдаг нэгэн. Түүний талаархи сайн муу мэдээлэл гадаад дотоодын цахим хууд­саар үргэлж л олонд хүрч байдаг гэ­вэл дэгс­дүүлсэн болох­гүй. 

Тэгвэл С.Баяр саяхан эх орондоо ирж Ц.Балдоржийн нэ­рэмжит сэтгүүлзүйн дээд шагнал гардуулах ёс­лол дээр үг хэлсэн нь ол­ны анхаарлыг татсан бай­на. Түүнчлэн түүнийг хэзээ ирсэн, ирээд юу хийх талаар ч хүмүүс янз бүрийн байр суурьтай байна.

Харин тэрбээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Би хувьдаа сонгуульд оролцох бодол алга. Мэдээж сонгууль болж байхад хойш суугаад байхгүй байх. Намынхаа нөхдөд чадах ядахаараа тусална л гэж бодож байгаахэмээн ярьж, ямартай ч намын нөхдөө мартаагүй шүү гэдгээ илэрхийлж, амлалт өгсөн байна. 

Зураг