Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж туршиж байна

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос санаачлан Японы АКО компанитай хамтран үнс барих циклон, тоосонцорыг шүүх фильтер бүхий нэмэлт тоноглолыг Нийслэлийн 68 дугаар дунд сургуулийн халаалтын зууханд суурилуулан туршиж буй юм байна.

Үүнээс гадна Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй хамтран төрөл бүрийн зууханд тохирох үнс барих циклоныг зохион бүтээх, өөрийн оронд үйлдвэрлэх, нэвтрүүлэхээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа аж.

Дашрамд дурдахад, халаалтын зуухны бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.

Бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломжтой юм.

Мөн түүнчлэн Халаалтын зуух ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж зөвлөгөө авах эрх нь бүрэн нээлттэй билээ.

Зураг