Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн Хойд Азийн “ЭКСИМ” банкийг Хятад, Орос, Солонгостой хамтарч байгууллаа

Х. Батсайхан
2014 оны 9 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын банк санхүүгийн салбарынхан Зүүн Хойд Азийн экспорт, импортын банк хэмээх шинэ банкийг хамтран байгуулахаар болжээ. Дөрвөн улсын төлөөлөгчид Улаанбаатар хотноо гэрээнд гарын үсэг зурсан талаар БНХАУ-ын Жэньминь Жибао сонинд мэдээлсэн байна. 

“ЭКСИМ” банк байгуулах яриа хэлэлцээр 2012 оноос эхэлсэн бөгөөд сая ийнхүү ажил хэрэг болсон байна.

  • Зүүн хойд Азийн экспорт импорт банкны зөвлөлд
     
  • Хятадын экспорт, импорт банк
     
  • ОХУ-ын “Внешторгбанк” /Гадаад худалдааны банк/
     
  • БНСУ-ын БНСУ-ын экспорт, импорт банк
     
  • Монгол Улсын Хөгжлийн банк багтаж байгаа юм байна. 

Шинэ банк нь хамтран байгуулсан орнуудынхаа дэд бүтцийг сайжруулах, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Гэхдээ зөвхөн хамтарч байгуулсан дөрвөн улс гэж явцуулахгүй, бүс нутгийн бусад улс орнуудад ч санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэнэ.

Зураг