Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Леонардо Ди Каприог НҮБ-ын энхийн элчээр сонгов

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Холливудын жүжигчин Леонардо Ди Каприог НҮБ-ын энхийн элчээр сонгосон талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдлээ.

Жү­жигчин залууг цаг агаарын өөрчлөлтийн асуу­дал хариуцсан энхийн элчээр сонгосон бөгөөд ирэх мягмар гарагт болох Ерөнхий Ассамблейн цаг агаарын өөрчлөлтийн дээд чуулганд урьсан байна.

Бан Ги Мүн “Леонардо Ди Каприо бол хүрээлэн буй орчныг хамгаалахын тө­лөө хөдөлгөөний идэвхтэй тэм­цэгч” хэмээн үнэлсэн аж. Харин жүжигчин өөрөө хэ­лэхдээ “НҮБ-ын энхийн элч болно гэдэг нэр төрийн хэрэг. 

Хүн төрөлхтний түү­хийн энэхүү чухал үед цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэх нь хувь хү­ний­хээ зүгээс хүлээж буй том ха­риуцлага.

Ойрын жи­лүүдэд бид хүрээлэн буй ор­ч­ин, цаг агаарын өөрч­лөл­тийг багасгахын төлөө ажиллах нь манай гарагийн хүмүүсийн хувь заяанд нө­лөөлөх чухал асуудал юм” гэжээ.

Зураг