Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэлийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонссон Г.Сарангэрэл шүү­хийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч өнөөдөр хэлэлцэх гэж байна.

Г.Сарангэрэл одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дү­гээр ангид саатуулагдаж бай­гаа билээ.

Хэргийг сануулбал өн­гөрсөн гуравдугаар сарын 02-ны шөнө түүнийг дөрвөн найз охиных нь хамтаар Сүхбаатар дүүргийн ну­таг дэвсгэрт хар тамхи хэрэг­лэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саа­туулсан байдаг.

Зураг