Цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны хүрээнд “Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Манай улсын хувьд чадварлаг хүний нөөц бэлтгэх нь нэн тэргүүний асуудал билээ. Энэ ч утгаараа манай агентлаг энэ салбарын тэргүүлэгч улсын нэг Япон улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж хүний нөөцийг бэлтгэх, сургалт, судалгааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажээ.
Энэхүү сургалтын зорилго нь “Сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүд өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломж олгож байгаагаас гадна салбарын хүний нөөц бэлтгэх суурь бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог юм байна.
Энэ удаагийн сургалтаар
Энэ төрлийн сургалт анх удаагаа манай улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор хоёр мэргэжилтэн энэ чиглэлээр Япон улсад суралцсан байна.