Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Шилмэл малын үзэсгэлэн”-г энэ сарын 11-13-нд зохион байгуулна

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлүнэг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж  сүүлийн хоёр жилд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, эрчимжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Энэ ажлын хүрээнд эрчимжсэн фермерийн аж ахуйн нэгжүүд байгуулагдаж, өндөр ашиг шимтэй үүлдрийн мал импортлох болсон. 

Түүнчлэн зарим аж ахуйн нэгж Франц улсаас мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг оруулж ирж байгаа ажээ. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, Францын өндөр ашиг шимт үүлдрийн малыг иргэдэд таниулах зорилгоор Монгол-Францын хамтарсан “Шилмэл малын үзэсгэлэн”-г ирэх есдүгээр сарын 11-13-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар талууд тохиролцсон байна.

Мөн энэ онд Монгол-Францын биотехнологи, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах чиглэлээр хүчин чармайлт гарган хамтран ажиллахаар болжээ.