Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Түргэн тусламжийн 14 машин, дагалдах төхөөрөмжийг шинээр авлаа

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” захирамж гаргалаа. 

Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 1 137 536 850  төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн тусгай зориулалтын 14 тээврийн хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. 

Нийслэлийн өмчид бүртгэгдэж буй тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо.