Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 6-г зарлах өдөр 9 сарын 9

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 27
IKON.MN

iPhone 6 хэзээ зарлагдах талаар шуугиан 2014 оны турш үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл Францийн Nowhere Else сайт iPhone 6-гийн хайрцганд орох гарын авлагыг Хятад дахь найдвартай эх сурвалжаас олсноо зарлажээ.

Сонирхолтой нь уг материал дээрх iPhone-ы танилцуулга зурагт 9 сарын 9-ний Мягмар гараг гэж тэмдэглэгдсэн байгаа юм.

Мөн зурагнаас харвал унтраах товчны байрлал баруун гар талд болж өөрчлөгдсөн байна. Одооны iPhone-ууд дээр энэ товч дээд талдаа байрладаг билээ.

Nowhere Else сайт урьд нь iPhone 5S-ын мэдээллийг урьдчилан тарааж байсан ба тэр нь хожим үнэн байсан нь батлагдсан юм.