Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Эх орон-36”-д 10 мянга гаруй хүүхэд хамрагджээ

Ж.Өөдлөн
2014 оны 8 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын санаачилгаар хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хаалтын ажиллагаагаа хийлээ. 

Тус хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд хамрагдсан нь өмнөх жилээс хоёр дахин нэмэгджээ. Тус арга хэмжээнд нийт 560 гаруй хүүхэд оролцож өөрсдийн сурч мэдсэн зүйлээ үзүүлэх тоглолтоор харуулсан байна. 

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд гал түймрийн аюул тохиолсон үед биеэ хэрхэн хамгаалах, анхны тусламж хэрхэн үзүүлэх зэрэг 36 төрлийн чадварыг 36 цагт суралцаж эзэмшдгээрээ онцлог сургалт юм. 

Энэ удаагийн хөтөлбөрийн гол онцлог нь Булган, Завхан, Дорнод, Дундговь, Архангай аймгийн хүүхэд багачууд тус хөтөлбөрт хамрагджээ. Энэхүү хөтөлбөрийг ирэх жил үндэсний хэмжээний ажил болгож цаашлаад ерөнхий боловсролын сургалтын системд оруулахын тулд судалгааны ажил хийж байгаа гэнэ. 

“Эх орон-36” хөтөлбөрийн хүрээнд арга зүй, мэдээлэл сурталчилгааны баг ажиллаж, оролцогчдын өврийн дэвтэр, сургагч багш нарт зориулсан арга зүйн гарын авлагыг хэвлүүлэн гаргажээ. 

Зураг