Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сарлагийн наадмыг сонирхох жуулчдын тоо нэмэгджээ

Өглөөний сонин
2014 оны 8 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Аялал жуулчлалын улиралд жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион бай­гуулагддаг бөгөөд үүний нэг нь “Сарлагийн наадам” юм. 10 дахь жилдээ зохиогдож буй уг наадам өнөө жил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар боллоо.

Арга хэмжээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Уг арга хэмжээ нь гадаад дотоодын жуулч­дын сонирхлыг татах, улмаар тэ­дэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэг­дүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зо­рилготой аж. Сарлагийн наадмыг ССАЖЯ ивээн тэтгэж, Засаг даргын дэргэдэх Соёл, спорт аялал жуулчлалын газар зохион байгуулжээ.

Наадамд нутгийн сарлаг бүхий иргэд идэвхтэй оролцсоноос гадна Архангай, Баянхонгор аймгаас баг тамирчид хүрэлцэн ирсэн нь жил ирэх тусам өргөжиж буйгийн илрэл хэмээн зохион байгуулагчид онцолж байв.

Мөн сарлагийн наадмыг үзэж сонирхохоор 600 гаруй хүн ирсний 200 гаруй нь гадаадын жуулчид байсан гэнэ.

Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүү­гүүр шидэх, сарлагийн поло тоглох, сарлаг зүслэх зэрэг болж, сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.   

Зураг