Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухо Монголын бейсболын багт 30 сая төгрөг хандивлалаа

Н.Болд
2014 оны 8 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал өөрийн  “Хакухо сан”-аараа дамжуулан Инчоны Азийн наадамд оролцох бейсболын баг тамирчдын замын зардалд зориулж 30 сая төгрөг хандивлалаа.  Тэгвэл Хакухо аваргын бэлэглэсэн энэхүү мөнгийг  “Хакухо сан”-гийн тэргүүн М.Батцэрэн, сангийн ерөнхий менежер Б.Батжаргал бейсболын баг тамирчдад  гардуулан өгсөн юм. 

Хандив гардуулах уулзалтад МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Бахытжан нарын спортын байгууллагын удирдлагууд, Монголын бейсболын баг тамирчид оролцлоо. 17 дахь удаагийн Азийн наадам БНСУ-ын Инчон хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болно. Манай баг тамирчид энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа билээ. 

Зураг