Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Төвийн бүсийн чуулга” харвааны уралдаан болно

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Төвийн бүсийн чуулга” харвааны уралдааныг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Хүй долоон худаг дахь сурын талбайд зохион байгуулах гэж байна.

Монгол Үндэсний сурын харвааны уламжлалт төрөл зүйлүүдийн нэг болох хамгийн холч харвааг сэргээн дэлгэрүүлэх, боловсронгуй болгон хөгжүүлэх, өвлүүлэх, дэлхийн уламжлалт харваанд дүйцүүлэн харваачдын ур чадварыг дээшлүүлэх, дээд амжилтуудыг бататган нийтэд сурталчилан таниулах үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа аж.

Түүнчлэн тус уралдааны үеэр “Зэв нүүлгэх”, “Сорихогчдын харваа”-ны  уралдааныг зохиох байгуулах юм байна.